Монгол Улсын Их Хурлаар Боловсролын багц хуулийг 2023 онд шинэчлэн баталснаас хойш 3 жил орчим хугацаа өнгөрч байна.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд:
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сард “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогыг батлан хэрэгжүүлж байна.
Энэхүү зөвлөгөөнөөр боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, нийгмийн бодлогын асуудал хариуцсан албан хаагчдад мэдээлэл хүргэж, боловсролын сургалтын байгууллагын багш, удирдлага, мэргэжилтэн, албан хаагч болон бусад оролцогч талуудтай хамтран боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, шийдлийг зөвлөлдөж, бодлогын хэрэгжилтийг орон нутгийн онцлог, нөөц боломжтой уялдуулан төлөвлөх, ирэх хичээлийн жилийн бэлтгэлийг хангах чиглэлээр ажиллаж байна.
Зөвлөгөөнд:
Тус зөвлөгөөний хүрээнд дараах асуудлаар мэдээллийг танилцуулж байна. Үүнд:
– “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын танилцуулга;
– Боловсролын төсөв, санхүүгийн бодлого, салбарын хөрөнгө оруулалтын чиглэл;
– Боловсролын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ;
– Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн өөрчлөлт, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулийн талаар;
– 2026 оны элсэлтийн шалгалтын гүйцэтгэл, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
– Боловсролын шинэчлэлийг орон нутагт олон талын оролцоонд суурилан хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл, арга зүйн дэмжлэгийн талаар.











Leave a reply