Хэлтсүүдийн чиг үүрэг:


Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг захирлын өмнө хариуцна.
Бүх түвшний боловсролын үнэлгээний даалгаврыг үндэсний сургалтын хөтөлбөрт үндэслэн олон улсын чиг хандлагад нийцүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, даалгаврын сан бүрдүүлэх, үнэлгээний үр дүнд шинжилгээ хийж, тайлан, зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэлтсийн үйл ажиллагааг мэргэжил арга зүй, удирдлагаар хангаж ажиллах;
Монгол улсын Засгийн Газрын тогтоол, Боловсролын Ерөнхий хууль болон холбогдох бусад дүрэм журамд заасны дагуу ЭШ, МХБШ, СӨБСБГҮ, ЕБСБГҮ, улсын шалгалт болон боловсролын бүх түвшний үнэлгээ, элсэлтийн шалгалт зохион байгуулах, хүний мэдлэг, чадвар, чадамжийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, үнэлгээний хөгжлийг хангах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, ерөнхий удирдлагаар хангах, олон улсын үнэлгээний хөгжлийн чиг хандлага, арга зүй, арга хэрэгслийг нэвтрүүлэх.
БҮТ-ийн боловсролын бүх түвшний үнэлгээ, элсэлтийн шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулах, хүний мэдлэг, чадвар, чадамжийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, үнэлгээний хөгжлийг хангах мэдээллийн систем, програм хангамжийн ажиллагааг хэвийн явуулах.











