
Боловсролын үнэлгээний төв нь дээрх зорилго, зорилтын хүрээнд дор дурдсан чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
· Боловсролын үнэлгээний арга зүй, аргачлалыг олон улсын чиг хандлагад нийцүүлж, хөгжүүлэх;
· Үнэлгээний даалгавар /тохирц, найдвартай байдлыг хангасан/-ын санг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд нээлттэй байршуулах;
· Боловсролын үнэлгээг цахимд суурилсан хөндлөнгийн нөлөөлөлгүй хэлбэрээр зохион байгуулах системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, бэлэн байдлыг хангах;
· Бүх түвшний боловсролын чанарт үнэлгээ, судалгаа хийх, үр дүнд шинжилгээ хийх, тайлагнах, зөвлөмж боловсруулах, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
· Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, үр дүнг боловсруулах, тайлагна
· Багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн багшийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний талаар санал, зөвлөмж боловсруулж эрх бүхий байгууллагад хүргүүлэх
· Ерөнхий боловсролын сургуулийн сургуульд суурилсан үнэлгээ /анги дэвших, улсын шалгалт/-г зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
· Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, удирдлагаар хангаж ажиллах;
· Боловсролын олон улсын үнэлгээ судалгааг зохион байгуулах, энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, үнэлгээний үр дүнг баталгаажуулах, тайлагнах;
· Боловсролын үнэлгээний чиглэлээр багш, суралцагч, сургалтын байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлгээний арга зүй, арга хэрэгслийг боловсруулах сургалт зохион байгуулах, үнэлгээний хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах;
· Боловсролын үнэлгээний удирдлага, мэдээллийн цахим системийг хөгжүүлэх, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, ашиглалтыг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, нууцлалыг хангаж ажиллахБоловсролын удирдлага мэдээллийн системтэй холбогдон мэдээлэл солилцох, дамжуулах, үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах;
· Боловсролын үнэлгээний өгөгдөл мэдээллийн психометр шинжилгээг хөгжүүлэх, боловсруулах системийг хөгжүүлэх, боловсролын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд ашиглах боломжийг бий болгох;
· ЕБС-ийн VIII-XII ангийн суралцагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг тогтмол, нээлттэй хүргэж ажиллах;











