2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
| Д/д | Хэрэгжүүлэх арга хэмжээ | Биелэлт
|
|
1 |
“Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн, албан хаагчдад танилцуулах | Байгууллагын 55 албан хаагчдад төрийн хэмнэлтийн хуулийн талаар танилцуулав.
|
| 2 | Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг хангах | 2026.05.11-ний өдөр “Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулав. |
|
3 |
Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуй нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно. /хуулийн 6.3 дахь заалт/ | Орон нутагт шалгалт зохион байгуулахаар томилогдсон албан хаагчид нийтийн тээврээр нийслэлээс 21 аймаг руу, 21 аймгаас нийслэл рүү зорчдог бөгөөд хувийн автомашин хэрэглэдэггүй болно. |
|
4 |
Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална /хуулийн 7.2 дахь заалт/ | Ажлын байранд гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх 8 төрлийн дохио санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг Удирдлагын хэлтэс, үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтэс, шалгалт судалгаа хариуцсан хэлтэс, мэдээллийн технологийн хэлтсүүдийн бүх өрөө, тасалгаа, коридорт байрлуулав. |
| 5 | Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан нь агаарын тээврийн албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн хөрөнгөөр зорчихыг хориглоно /хуулийн 9.1 дэх заалт/,
|
Орон нутагт шалгалт зохион байгуулахаар томилогдсон албан тушаалтан нь агаарын тээврийн хэрэгслээр зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энгийн зэрэглэлийн суудлаар зорчиж байгаа болно. |
| 6 | Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь төсвийн санхүүгийн зардлаар гар утасны төлбөр, хэвлэлийн захиалгат төлбөр, хуулиар зөвшөөрөөгүй бусад зардлыг санхүүжүүлэх, зарцуулахыг хориглоно /хуулийн 12.1.1-12.1.4 дэх заалт/, | Боловсролын үнэлгээний төв болон байгууллагын албан хаагчид нь гар утасны төлбөр, захиалгат хэвлэлийн төлбөр, хуулиар зөвшөөрөөгүй бусад зардлыг байгууллагаас санхүүжүүлэхгүй ажиллаж байна.
|
| 7 | Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг цахимаар зарлана /хуулийн 14.5 дахь заалт/ | Байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор цахим худалдан авалт хийх тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтийг хүргүүлэн, тухайн байгууллагаас ирүүлсэн хариуг үндэслэн худалдан авалт хийж ажиллаж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж хамгийн сайн үнэлэгдсэн этгээдэд гэрээ байгуулах эрх олгон хамтран ажиллаж байна. |
| 8 | Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно.
· Хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох, · Төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдах авах, · Нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа материал бэлтгэх, нөөцлөх, · Байгууллагын төсвөөр согтууруулах ундааны зүйл худалдан авах, · Чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох, /Хуулийн 15.1 дэхь заалт/
|
Манай байгууллага нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасанчилан төсвийн болон санхүүгийн хэмнэлтэд орсон үйл ажиллагаа, худалдан авалт хийхийг хориглож, дотоод нөөц бололцоогоор асуудлыг зохистой шийдвэрлэн ажиллаж байна. Одоогоор байдлаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан зүйлсийг зөрчсөн зөрчил байхгүй болно.
|
| 9 | Бичиг хэрэг албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх /хуулийн 15.2.4 дэх заалт/ | Манай байгууллага нь дотоод үйл ажиллагаандаа албаны мэйл хаяг ашиглан цахим хэлбэрээр захиргааны үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд бичиг хэрэг болон бусад зардлыг хэмнэн ажиллаж байна. |











