2026 оны Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд батлагдсан журмын дагуу амжилттай зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан 2026 оны 06-р сарын 29-ний өдөр Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн бага хурал хийлээ.
Элсэлтийн шалгалт нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан журмын хүрээнд 10 судлагдахуун хичээлээр зохион байгуулагдсан. Энэ жилийн элсэлтийн шалгалтад нийт 49014 шалгуулагч бүртгүүлснээс 47,100 шалгуулагч шалгалтад хамрагдлаа. Үүнээс Математик, англи хэл, нийгэм судлал зэрэг хичээлүүдэд хамгийн олон шалгуулагч хамрагдсан болно.
2026 оны элсэлтийн шалгалтын дүнгээр нийт 194 шалгуулагч 800 оноо авч, өндөр амжилт үзүүллээ. Тухайлбал 800 оноо авсан шалгуулагчид математикийн хичээлд 42, нийгэм судлалын хичээлд 47, англи хэлний хичээлд 33 шалгуулагч байна.
Энэ жилийн шалгалтад дүн, үнэлгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай байдлыг хангах чиглэлээр дараах шинэчлэлийг хэрэгжүүлэв. Үүнд:
- Шалгалтын дүнг 1 цагийн дотор гаргах систем нэвтрүүлсэн
- Шалгалтын дүнг дамжуулахад блокчэйн технологи ашигласан
Дээд боловсролын байгууллагууд шалгалтын дүнг мэдээллийн системээр дамжуулан шууд авах боломж бүрдүүлсэн.
Шалгалтын явцад дүрэм зөрчсөн нийт 22 шалгуулагчдын дүнг хүчингүй болгосон. Энэ нь шалгалтын шударга, ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой байсан.
2026 оны 12 дугаар сард Монгол хэл бичгийн шалгалт болон элсэлтийн шалгалтыг дахин зохион байгуулна.













Leave a reply