Хэнтий аймгийн Бэрх хотод байрлах зүүн бүсийн Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын “Бэрх” сургуульд суралцах хүсэлтэй, 2025-2026 оны хичээлийн жилд 5 дугаар анги төгссөн суралцагчид сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнээс нийт 48 суралцагчдыг шалгаруулна.
Бүртгэл https://Local.eec.mn цахим хаягаар явагдах ба 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 11:00 цагт эхэлж, 06 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт дуусна.












