ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ :  
  ОНЛАЙН ТУСЛАХ  
    УТАС: 70119498   70119484   70118471 |   И-МЭЙЛ: info@eec.mn  
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн Эрдэм боловсролтой Монгол хүнбүрэлдэхүүн хэсгийн хүрээнд заасан үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь энэ салбарын тэргүүний зорилт болж байна.


Дэлгэрэнгүй »
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАНГИЙН ХӨТӨЧ

Шалгуулагчийн булангийн хөтөч нь Элсэлтийн Ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд бүртгэлтэй шалгуулагч хэрхэн

  • Зурагаа оруулах
  • Бүртгэлийн хуудсаа хэвлэж авах
  • Болон бусад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах

зорилготой юм.


Дэлгэрэнгүй »
« 1 2 »
2014 ОНЫ ЭЕШ-ЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН
BizNetwork танилууддаа түгээх Share with mixx.mn
2014-07-01 12:37:11
Их, дээд сургуульд элсэгчдийн бүртгэлийн тухай
Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүн оноог  Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байрлуулсан.
 
Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгоно.  
2014-06-30 12:47:20
ОХУ-Д СУРАЛЦАЦГААЯ! “Жизнь” Боловсролын төв
ОХУ-Д СУРАЛЦАХ ДАВУУ ТАЛУУД:
-    Дэлхийн 80 гаруй улс, тэр дундаа баруун Европын орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол
-    ОХУ-ын засгийн газрын нэрэмжит тэтгэлэгт хамрагдан өөрийн хүссэн мэргэжилээрээ үнэ төлбөргүй сурах боломжтой. /Энэхүү тэтгэлэгт монгол улсаас жил бүр 400 орчим хүн  хамрагддаг/
-    ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ОНОО ХАРГАЛЗАХГҮЙ
-    Хямд сургалтын төлбөр,  тохилог оюутны байр.
-    Суралцангаа ажиллах боломж
-    Зуны амралтаараа АНУ-д аялж, ажиллах боломжтой
-    Эцэг, эхэд зориулсан суралцаж буй хүүхдийн талаарх мэдээллийн үйлчилгээ авах боломжтой /сурлагын дүн, биеийн байдал гэх мэт/.
2014-06-30 11:48:52
Монгол-Германы хамтарсан технологийн их сургууль
2014-2015 оны хичээлийн жилд инженерийн бэлтгэл болон механик инженер, уул уурхайн боловсруулах, хүрээлэн буй орчны инженерийн бакалаврын хөтөлбөрүүдээр элсэлт авна
2014-06-27 10:24:45
Монгол хэл бичгийн шалгалтанд ирсэн тест даалгавар
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ                            [20 оноо]
 
Санамж:
  1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоорой.
  2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.
  3. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн хэсгийн утга санаатай холбож ажиглаарай.
  4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.
  5. Даалгавар бүр 2 оноотой.
2014-06-25 14:59:08
2014 оны ЭЕШ-н тест даалгаврын түлхүүрүүд
2014 оны ЭЕШ-н тест даалгаврын түлхүүрүүд
2014-06-25 14:56:46
Монголын боловсрол 2014
Монголын боловсрол 2014 үзэсгэлэн яармаг 2014 оны 7дугаар сарын 01,02-нд 10:00-17:00 цагт
"BLUE SKY"-н 1 давхарын үзсэгэлэнгийн танхимд болно.
2014-06-24 13:21:34
АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫНГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 2014 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.
  1. Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2014-06-02 14:17:06
2014 ОНЫ ЭЕШ-ЫН БЛУПРИНТ
2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БИОЛОГИЙН
ХИЧЭЭЛИЙН БЛУПРИНТ
                 
Ай Танин мэдэхүйн түвшин Нийт
Сэргээн санах Ойлгох Хэрэглэх Задлан шинжлэх Үнэлэх Тоо Хувь
1 Амьд бие махбод 4 5 3 3 2 17 31.5
2 Биологийн төрөл зүйл 4 4 8 3 1 20 37.0
3 Амьд бие махбод - Орчин 3 3 4 6 1 17 31.5
Нийт даалгаврын тоо 11 12 15 12 4 54
Нийт хувь 20 22 28 22 7 100
2014-05-29 17:27:10
Шалгуулагчдад
Энэ жилээс эхлэн суудлын хуваар буюу шар хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасруу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагчын булангаас хэвлэж авна.
Бүртгэлийн хуудсан дээр тамга даруулж баталгаажуулаагүй өмнөх онд төгссөн шалгуулагчид 2014 оны 06 сарын 13-ны 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд ирж бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулна.
2014-04-30 11:10:31
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД
/2014 оны 4 дүгээр сарын 29 –ны байдлаар/
Сургуулийн нэр Хяналт Магадлан итгэмжлэлийн хугацаа Вэбсайт
        МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ СУРГУУЛИУД
1 Монгол улсын боловсролын их сургууль Төрийн 2014.04.28 www.msue.edu.mn
2 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль Төрийн 2014.04.28 www.hsum-ac.mn
3 Монгол улсын их сургууль   Төрийн 2014.07.02 www.num.edu.mn
4 Шинжлэх ухаан, технологийн их сургууль Төрийн 2014.07.02
2014-03-12 16:56:19
Улсын шалгалтын хариултын хуудасны загвар
  1. Хариултын хуудасан дээр зөв хариултыг тэмдэглэхдээ өөрийн зөв гэж үзсэн зөьхөн нэг хариултыг  сонгоорой
  2. Нэг мөрөнд 2 ба түүнээс олон хариултыг тэмдэглэж будвал тухайн даалгаварын хариулт хүчингүй болохыг анхаарна уу
2014-02-26 10:30:30
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД
МХБШ-ын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл-уранзохиол хичээлийн агуулгын хүрээнд нийцсэн байхаас гадна монгол бичгийн унших чадварыг сорьсон байж болох ба тест даалгаврын олон хэлбэрийг ашиглаж боловсруулагдана.
МХБШ-ын жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад байршуулж нийтэд хүргэх тул нийт суралцагч, багш нар татаж авч ашиглах боломжтой байна.
2014-02-14 13:33:58
УЛСЫН ШАЛГАЛТЫН ЖИШИГ ДААЛГАВАР
БШУСайдын 2013 оны 08 дугаар сарын 16 ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4,2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авч буй ЕБС-ийн улсын шалгалтын зорилго нь суралцагсадын  мэдлэг, чадвар тэдгээрийн хэрэглээний чадварыг бодитойгоор үнэлж, үндэсний хэмжээнд бага, суурь боловсролын чанарын  үнэлгээ хийхэд оршино.
2014-02-07 14:33:33
БШУЯ, БҮТ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
2014 оны 2 дугаар сар 5 өдөр Монгол Ньюсийн хэвлэлийн танхимд БШУЯ, БҮТ-н дарга нар ЭЕШ,
Улсын шалгалт болон Энэ жилээс авахаар болсон Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой мэдээлэл хийлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтанд бүргүүлэгч өөрөө суудлийн хувиараа хэвлэж авна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын зарим зүйл заалтад өөрчлөлт орсон. Тухайлбал:
2014-02-06 10:55:50
2014 ОНЫ ЭЕШ -ЫН ХУВААРЬ
2014 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт
06 дугаар сарын 14,
06 дугаар сарын 16,
06 дугаар сарын 17,
06 дугаар сарын 19  -ны өдрүүдэд болно.
дэлгэрэнгүйг ...
2014-02-04 15:58:43
“Эцсийн үнэлгээний ”-ний чиглэлээр сургалт семинар болж өнгөрлөө
Боловсрол Шинжлэх Ухааны Яам , Кембриджийн шалгалтын төвөөс хамтран “Эцсийн үнэлгээний ”-ний чиглэлээр зохион байгуулсан сургалт семинар 2014 оны 01 сарын 25-29-ний өдрүүдэд  Багш Хөгжлийн ордны 605 тоот танхимд болж өнгөрлөө.
2013-09-10 16:09:46
“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудын сонгон шалгаруулалт дахин явагдахгүй
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудад суралцах хүсэлтэй сурагчдын нэмэлт сонгон шалгаруулалт дахин явагдахгүй болохыг мэдэгдэе.
2013-07-18 21:38:22
Монгол - Германы технологийн дээд сургууль элсэлтээ авч байна
Монгол - Германы технологийн дээд сургуулийг байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  нар 2011 оны 10-р сард тохиролцсон билээ. Энэ нь өдгөө ажил хэрэг болж Монгол-Германы технологийн дээд сургууль ирэх намраас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр БШУЯ-аас  бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод байна.
2013-07-18 21:32:55
МОНГОЛ-ГЕРМАНЫ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуульд оюутан элсүүлэхэд баримтлана.

1.2. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан элсэлтийн хяналтын тоонд багтаан Инженерийн бэлтгэл хөтөлбөрт оюутан элсүүлнэ.

2013-06-25 17:50:20
"Оюутны хөтөч-2013" номоо үнэгүй татаж аваарай
Анх 2007 онд Монгол улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 65 жилийн ойг угтан “Оюутан” цуврал номыг эрхлэн хэвлүүлж байсан билээ. Монголын Оюутны Холбооноос жил бүр эрхлэн хэвлүүлдэг энэхүү номын буухиа тасралтгүй 7 жил үргэлжилсээр 2013 онд “Оюутны хөтөч” нэртэйгээр олны хүртээл болоход бэлэн болжээ. (Оюутны хөтөчөө энд дарж татаж авна уу.)

Будаг нь ч хатаагүй шинэхэн номоо олон нийтэд танилцуулж буй номын баг Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр 10000 оюутанд уг номоо үнэ төлбөргүйгээр хүргэх болсондоо баяртай байна.
2013-06-25 11:50:36
7-р сарын 2 - 5 -нд хотын өмнөх оны шалгуулагчдын батламж таараана.
Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид батламж хуудсаа VII/02-VII/05-ны өдрүүдэд “ЧИНГИС ХААН” дээд сургуулийн 102 тоотод 800-1700 цагт ирж авна. Шалгуулагч “Батламж” хуудсаа авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
             
ЧИНГИС ХААН дээд сургуулийн хаяг: УБ, СБДүүрэг, Дашчойлон хийдийн зүүн талд

Хөдөө орон нутгийн энэ жилийн бүх шалгуулагчдын батламж МИДСК -ын хөдөө орон нутагт явах төлөөлөгчдөөр хүргэгдэнэ.
 
Харилцах утас 70119498, 70119484
2013-06-24 09:08:29
ЭЕШ 2013 ТҮЛХҮҮР
2013 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын даалгавруудын түлхүүр
  1. Математик -ийн хичээлийн түлхүүр   татах
  2. Монгол хэл -ний хичээлийн  түлхүүр   татах
  3. Нийгмийн тухай мэдлэг хичээлийн түлхүүр   татах
  4. Англи хэл -ний хичээлийн түлхүүр   татах
  5. Орос хэл -ний хичээлийн түлхүүр   татах
  6. Газарзүйн хичээлийн түлхүүр   татах
  7. Физик -ийн хичээлийн түлхүүр   татах
  8. Биологи -ийн хичээлийн түлхүүр   татах
  9. Хими -ийн хичээлийн түлхүүр   татах
  10. Монголын түүх -ийн хичээлийн түлхүүр   татах
2013-06-21 15:42:59
Хөдөө орон нутгийн хуваарь сонголтод онлайн програм ашиглана
Жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголтын үйл ажиллагаа болдог. Энэ жилээс хуваарь сонголтын ажлыг  мэдээллийн технологийн тусламжтайгаар, олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс хөдөө орон нутагт онлайн програм ашиглан явуулах шийдвэр гарч ажлыг эхлүүлэн хэрэглэхэд бэлэн болоод байна.
2013-06-08 16:27:03
Журамд өөрчлөлт оруулах тухай
"Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журам" -ын 1-р зүйл 1.2 дах хэсгийн "БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан  Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам" гэснийг "БШУ сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 дугаар тушаалаар батлагдсан Оюутан элсүүлэх журам" гэж мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсгийн  "2 жилийн" гэснийг "2 жил 5 сарын"  гэж тус тус өөрчилсүгэй.
2013-06-04 10:34:14
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
Их, дээд сургуулиудын 2013-2014 онд оюутан элсүүлэх журам
  1. МУИС оюутан элсүүлэх журам   татах
  2. МУБИС оюутан элсүүлэх журам   татах
  3. ШУТИС оюутан элсүүлэх журам   татах
  4. ХААИС оюутан элсүүлэх журам   татах
  5. ЭМШУИС оюутан элсүүлэх журам  татах
  6. СУИС оюутан элсүүлэх журам   татах
  7. СЭЗДС оюутан элсүүлэх журам  татах
  8. БХИС оюутан элсүүлэх журам  татах
2013-05-30 12:28:18
Аймгуудын боловсролын газрын дарга нарт
Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын Үнэлгээний төв нь 2013-2014 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчийн дүн болон хувийн мэдээлэлд үндэслэн хөдөө орон нутгаас их, дээд сургуулиудад элсэх элсэгчдийн хуваарь сонголтыг онлайн болгох ажлыг Монголын их, дээд сургуулийн консерциум (МИДСК) -тай хамтарч хийнэ.

Уг ажлыг 2013 оны 7 сарын 1-ний өдрөөс 7 сарын 10-ны өдрүүдэд дэд бүтэцтэй холбоотой зохион байгуулалтын бэлтгэл ажлуудыг хангаж ажиллахыг үүрэг болгож байна.

2013-05-24 12:55:32
5-Р САРЫН 27-С ШАР ХУУДАС ТАРААНА
2013 онд ЕБС төгсөж байгаа нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа авна.
            Харин өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авна.  
 
Улаанбаатар хотод шалгалт өгөх өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа V/27-V/30-ны хооронд “ЧИНГИС ХААН” дээд сургуулийн 102 тоотод 800-1700 цагт ирж авна. Суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа ирэх ба бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамгалуулна.
             
ЧИНГИС ХААН дээд сургуулийн хаяг: УБ, СБДүүрэг, Дашчойлон хийдийн зүүн талд
 
Харилцах утас 70119498, 70119484
2013-05-23 09:35:29
МИДСК ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

1.1.   Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.

2013-03-29 11:23:59
МЕССЭЖ ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭЕШ-ын мессэж үйлчилгээ албан ёсоор ажиллаж эхлээд байна. Шалгуулагчид энэ үйлчилгээг ашиглан дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ гар утас ашиглан мессэж илгээн хүлээж авах боломжтой болж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг  мессэж үйлчилгээний цахим мэдээллийн хуудаснаас авч болно.
2013-03-27 16:27:58
2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ ГАРЛАА.
2013 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Дэлгэрэнгүй дарж үзнэ үү.
2013-03-25 16:45:59
2013-03-04 11:31:29
БҮТ-ИЙН ХАЯГ БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ -ийн хаяг байршил өөрчлөгдөж дараах хаяг байрлах байранд нүүж орлоо.

ХАЯГ: УБ, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, 18-р байр
БНКУ-ын ЭСЯ-ны байрны зүүн жигүүр.
УТАС: 70119498, 70119484
ФАКС: 70119409

И-мэйл : info@eec.mn
2013-02-08 09:35:44
ЭЕШ ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР ХИЙХ ЗААВАР

ЭЕШ-ЫН онлайн бүртгэлийн төлбөр тооцооны системүүдийн товч зааврыг хүргэж байна.

  1. Худалдаа Хөгжлийн Банкны төлбөрийн систем ( Улаанбаатар хотын банк )
  2. Голомт Банкны төлбөрийн систем  ( Төрийн банк, Хас банк, Капитрон банк )
  3. Хадгаламж Банкны төлбөрийн систем
  4. Хаан Банкны төлбөрийн систем гэсэн 4-н системээр ЭЕШ-ын төлбөр төлөх боломжтой.
2013-02-07 16:23:30
АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

1.Төрийн албаны тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг үндэслэн Боловсролын үнэлгээний төвөөс Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалт судалгааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараахь шаардлагыг хангасан байна:

2013-02-06 16:21:05
ЭЕШ-ЫН ДААЛГАВРУУД ЭМХЭТГЭЛ 2006-2012

БҮТ-өөс эрхлэн гаргадаг “ЭЕШ-ын даалгаврууд эмхэтгэл 2006-2012” ном худалдаанд гарлаа. Боловсролын Үнэлгээний төв нь энэ жилээс эхлэн өөрийн байранд ном худалдахгүй бөгөөд, ЕБС-ын суралцагчдад зориулан аймгуудын БГ, сургуулийн захиалгаар нийлүүлэх ба нийслэлд борлуулах эрхийг “МИР” номын дэлгүүрийн салбаруудаар борлуулах боллоо.

2013-02-05 08:34:14
2013 ОНЫ ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг, чадвар, цаашид ахисан түвшинд суралцах хандлагыг тогтоох зорилго бүхий ЭЕШ-ын бүртгэл уламжлал ёсоор 2 дугаар сарын нэгнээс  эхлээд байна.

Энэ жил ЕБС-ыг 39667 суралцагч төгсөж байгаа бөгөөд өмнөх оны /ЭЕШ өгөх  хүсэлтэй/бүртгүүлэгчдийг тооцон оруулбал ойролцоогоор 45000орчим хүүхэд залуус давхардсан тоогоор 180000 орчим шалгалт өгөхөөр байгаа юм.

2013-02-01 10:36:08
ЭЕШ-д бүртгүүлэгчдэд зөвлөмж

ЭЕШ-ийн бүртгэл эхэлж байна гэдэг бол 11-р анги төгсөгчдийн хувьд цаашид эзэмших мэргэжлийн баримжаандаа үндэслэж ЭЕШ-аар шалгуулах хичээлүүдийн сонголтоо  хийдэг билээ. Шалгуулах хичээлийнхээ агуулгыг нарийн судлаж, ерөнхий шалгалтын даалгаврын эмхэтгэлүүд болон бусад хэрэглэгдэхүүнтэй чанартай ажиллах чадвар нь та бүгдийн хувьд өндөр амжилт үзүүлэх нөхцөл бүрдэх учиртай. Нөгөө талаар ЭЕШ нь боловсролын стандарт хангалтыг тогтоох зорилго агуулдаггүй харин цаашид ахисан түвшинд суралцах чадварыг үнэлж дүгнэх зорилго чиглэлтэй байдаг учир шалгалтын даалгавар нь харьцангуй хүндэвтэр, хариуцлагатай түвшинд зохиогддог гэдгийг эрхэм та бүхэндээ сануулах нь зүйтэй болов уу. Ингээд та бүхэнд ЭЕШ-даа хэрхэн бүртгүүлэх, юунд анхаарах талаар багахан зөвлөмж өгье.

2013-01-30 12:12:28
МЕССЭЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Боловсролын үнэлгээний төв нь 2013 онд ЭЕШ-ын системд шинээр мессэж үйлчилгээг нэвтрүүлж байгаа ба энэхүү үйлчилгээ нь элсэлтийн ерөнхий шалгалтын системийн нэг хэсэг бөгөөд шалгуулагчид нь дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ гар утас ашиглан мессэж илгээн хүлээж авах боломжтой болох юм.

Энэ үйлчилгээг нэвтрүүлсэний зорилго нь ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар нэмэлт боломжуудыг бий болгох, шалгуулагчдыг цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэт сэтгэлгээг хэвшүүлж хөгжүүлэх цаашлаад гар утсанд суурилсан илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх зорилготой.

2012-09-25 14:26:26
БҮТөв ЗГ-ын 3-р байранд нүүж орлоо

БШУЯ-ны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан манай төв засгийн газрын 10-р байрнаас нүүж Засгийн газрын 3-р байр буюу БШУЯ-ны төв байранд нүүж орлоо.

2012-09-10 09:48:48
Лаборатори сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй сурагчдад

Лаборатори сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй шалгуулагчид "Сурагчийн хувийн хэрэг" - ээ Боловсролын Үнэлгээний Төвөөс яаралтай ирж авна уу.

2012-08-27 11:42:49
ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН МЭДЭЭ

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ТУРШИХ
ЛАБОРАТОРИ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН МЭДЭЭГ

ДАРААХ ХОЛБООСООР ОРЖ ҮЗНЭ ҮҮ.

http://www.eec.mn/lab

2012-06-17 12:15:56
2012 -оны ЭЕШ-ын даалгаваруудын зөв хариу

 2012 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 6-сарын 8,9,10 -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууссан.

Шалгалтын хичээл тус бүрийн даалгаваруудын зөв хариуг доор нийтлэв.

Даалгаваруудын зөв хариултыг эндээс татаж авна уу.

Элсэгчдэд амжилт хүсье.

 БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

2012-06-12 09:46:24
2012 оны ЭЕШ явагдаж дууслаа.

Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 10 хичээлээр 182142 шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэнийг 52 шалгалтын байранд  5556 анги танхимд зохион байгууллаа. Шалгалтанд 175817 хамрагдаж 6325 шалгуулагч шалгалт өгөөгүй байна.

Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн  шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 17-ны өглөө 900 цагт  www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээлнэ. 2012 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд шалгуулагчдын батламжийг тараана.

2012-06-06 11:55:32
2012 оны ЭЕШ орон даяар явагдаж эхэллээ..

Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлийн 182142 шалгалтыг  5556 заалнд шалгалт зохион байгуулна.

Шалгуулагчдын шалгалтын байр, анги танхим хаана сууж шалгалт өгөх талаарх мэдээллийг агуулсан суудлын хуваарь бүхий шар хуудсаа энэ жил ЕБС төгссөн шалгуулагч төгсч буй сургуулиасаа харин өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх харъяа газраа өөрөө сонгож бүртгүүлсэн байгаа.

2012-03-29 11:41:31
2006-2011 ЭЕШ-ЫН ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВРУУДЫН ЭМХЭТГЭЛ НОМ АХИН ХЭВЛЭГДЭН ИРЛЭЭ.

2012 оны ЭЕШ-ын шалгуулагчдын гарын авлага болгон БҮТ-өөс 2006-2011 ЭЕШ-ын хичээлийн даалгавруудын эмхэтгэл номыг хичээл тус бүрээр хэвлэн гаргаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар тус төв дээр 10 -н хичээл тус бүрийн эмхэтгэл ном хэвлэгдэн ирсэн байна

2012-03-20 10:25:25
ХАРИУЛТЫН ХУУДАС БӨГЛӨХ ЗААВАР

ХАРИУЛТЫН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

Хариултын хуудас гэдэг нь компьютерийн програм ашиглан тусгай машинаар уншуулж дүгнэхэд зориулагдсан, технологийн нууцлал, тестийн хариултыг тэмдэглэх хэсэг бүхий тусгайлан бэлдсэн бичгийн цаасны хэмжээтэй хуудас юм.

2012-03-15 16:24:19
АНХААРУУЛГА

Шалгуулагчдад онцгойлон анхааруулахад Баянгол дүүрэгт тараагдсан “Өнөөдрийн Баянгол” сонинд ЭЕШ-ын журмыг алдаатай, буруу ташаа нийтлэсэн нь шалгуулагч болон иргэдийг төөрөгдүүлэхэд хүргэж байна. Түүнчлэн “Ёохова” ТББ, “Цахим сорилго” ХХК зэрэг байгууллага нь БҮТ-ийн нэрийг барьж ерөнхий шалгалтанд бэлтгэхэд зориулж өвлийн сорилго, тандалт шалгалт гэх мэт шалгалтыг зохион байгуулж шалгуулагчдаас ихээхэн хэмжээний хураамж авч чирэгдүүлж байгаа нь БҮТ-тэй ямар нэг байдлаар холбоогүй болохыг мэдэгдэж байна.

2012-03-15 16:23:35
ЭЕШ МЭДЭЭЛЭЛ

БҮТ-өөс энэ жил ЭЕШ-ын бүртгэлийн талаар 8 дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 9-ноос 4 дүгээр сарын 13-ыг дуустал 130 гаруй сургуульд сургалт яриа, мэдээ мэдээллийг хийж орон нутагт БСГ-ын дэргэдэх ЭЕШ хариуцсан ажилтан биечлэн ажиллаж мөн тус төвийн зөвлөгөө мэдээллийн төвд зөвлөгөө мэдээллийг биечлэн болон 70119498, 70119484  дугаарын утсаар  мөн манай www.eec.mn сайтын онлайн туслах болон 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлэл хүргэж байна.

2012-03-02 10:22:32
Их дээд сургуулийн босго оноонд өөрчлөлт оров

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил болгон оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жилийн тухайд зарим сургуулиуд босго оноогоо тусгайлан зааж өгчээ.

Өмнөх жилүүдэд босго оноо ерөнхийдөө 400 байсан бол энэ жил Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400, түүнээс дээш байна хэмээн журамлажээ.

2012-02-27 16:36:53
МИДСК-ын 2012 онд оюутан элсүүлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл.

1. Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

2011-09-02 15:03:23
ЛАБОРАТОРИ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотод байгуулагдах, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хос хэлээр хичээллэх, төрийн өмчийн лаборатори сургуулиудын VII, VIII, IX ангиудад сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлнэ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэл сонирхолтой сурагчид дараах шаардлагыг хангасан байна.

2011-08-29 11:47:32
ТӨРИЙН ӨМЧИЙН ЛАБОРАТОРИ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭ
Улаанбаатар хотод байгуулагдах, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хос хэлээр хичээллэх, төрийн өмчийн лаборатори сургуулиудын VII, VIII, IX ангиудад сурагчдыг сонгон шалгаруулалт 2011.08.27 -ны өдөр амжилттай явагдаж дууслаа.
Дэлгэрэнгүй мэдээг:  eec.mn/lab  хаягаар орж харна уу.
 
2011-08-11 12:55:31
Элсэгчдийн хяналтын тоо батлах тухай БСШУ-ны сайдын 224 дугаар тушаал
  1. 2011-2012 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн суралцуулах оюутны тоог хавсралтын ёсоор баталсугай
2011-06-16 13:09:51
Төрийн өмчийн лаборатори сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна

Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөрийг турших,
Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр Монгол,
Англи хос хэлээр хичээллэх төрийн өмчийн "Шинэ эрин"лаборатори
 сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна

2011-06-16 09:50:24
МИДСК-ЫН ГИШҮҮН СУРГУУЛИУДЫН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ХУВААРЬ

МИДСК-ЫН ГИШҮҮН СУРГУУЛИУДЫН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ХУВААРЬ


МИДСК-ын гишүүн их, дээд, сургууль, коллежид 2011 - 2012    оны    хичээлийн      жилд     суралцах оюутан   элсүүлэх   комисс  орон   нутагт   доорхи хуваарийн дагуу очиж ажиллана.

2011-05-26 12:18:56
ОНЛАЙН БҮРТГЭЛ амжилттай явагдаж дууслаа.

2011 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын ОНЛАЙН БҮРТГЭЛ амжилттай явагдаж дууслаа.

Монгол орон даяар 2011 оны 2-р сарын 7 -ны өдөр эхлэж 2011 оны 4-р сарын  22-ны өдөр хүртэл нийт  74 хоног үргэлжилсэн энэхүү нөр ажилд идэвхи санаачлагатай оролцож хамтран ажилласан бүх аймаг, нийслэлийн боловсрол соёлын газрууд, төлөөлөгчид, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад гүн талархал илэрхийлье.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

2011-03-22 14:33:23
2006 - 2010 ЭЕШ-ЫН ДААЛГАВАРУУД ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

2006 - 2010 оны элсэлтийн ерөнхий шалгалтын  даалгаврууд хэвлэгдэн гарлаа. 

 

2011-03-22 12:54:56
''2006 - 2010 ЭЕШ-ЫН ДААЛГАВАРУУД '' НОМЫН ЗАЛРУУЛГА

''2006 - 2010 ЭЕШ-ЫН ДААЛГАВАРУУД '' номын зарим нэг хичээлүүд дээр хэвлэлийн эх бэлтгэх явцад алдаа гаргасан тул залруулж байна. Та бүхэн худалдан авсан номын нэрээр дараах багц залруулгуудыг татаж авч хэрэглэнэ үү. 

  1. Математик Физик
  2. Хими Биологи Газарзүй
  3. Түүх Нийгэм

Хэрвээ таны компьютерт PDF файл уншигч програм байхгүй бол ЭНД ДАРЖ програмийг татаж авч суулган хэрэглэнэ үү.

2011-02-22 12:39:54
Сурагчдад ажил, мэргэжлээ зөв сонгоход нь тусалж байна

“Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргийн ЗДТГ-тай хамтран төрийн өмчийн нийт 13 сургуулийн 11 дүгээр ангийн 1600 сурагчдад ажил мэргэжлээ хэрхэн яаж, зөв сонгох, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал,

2011-02-21 15:55:47
2007, 2008, 2009, 2010 оны элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврууд 3 -р сарын 1 -ээс худалдаанд гарна.

Дээрх 2 эмхтгэлийг дахин хэвлэлтэнд оруулж байгаа ба Улаанбаатар хотод Боловсролын үнэлгээний төв өөрийн байран дээр зөвлөгөө мэдээллийн төв, орон нутагт БСГ-аар дамжуулан тараана. Мөн монгол хэл, англи хэл, орос хэл болон монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн эмхтгэл удахгүй гарна.

2011-02-14 15:11:02
2011 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.    Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, БСШУ-ны сайдын 2008 оны 54 дугаар тушаал болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

2011-02-14 13:55:23
2010 оны оюутан элсүүлэх журам

1. Монголын их, дээд сургуулиудын консорциум/МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

               2. Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан Элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, боловсрол, соёлын  газартай  хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар байнга авч ажиллана.

Танд туслахад бэлэн байна

Даваа - Баасан
08:00-17:00

70119498
70119484
70118471
  ОНЛАЙН ТУСЛАХ  
Free counter and web stats