Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
Өнөөдөр278
Өчигдөр960
Энэ долоо хоногт1238
Энэ сард8115
Нийт642585
 
ЭЕШ-ын шалгалтын систем

БСШУ-ны сайдын 2005 оны 12 сарын 23-ны өдрийн 422 дугаар тушаалаар элсэлтийн ерөнхий шалгалтын жураìд зарим нэмэлт өөр÷лөлтүүд орсон билээ. Энэхүү өөрчлөлтөд үндэслэн их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар 5 дахь жилдээ БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв зохион байгуулах гэж байгаа бөгөөд ялангуяа 2010 оны ЭЕШ–ыг урьд жилүүдээс улам боловсронгуй болгох, арга технологи, бүтээгдэхүүний чанарт илүү анхаарч, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг стратеги хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлд туссан бодлогодоо тохируулан явуулж байна.

БҮТ нь Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулахдаа шударга, нээлтэй, ил тод байлгахыг эрхэмд үзэхээс гадна алдаа, эрсдэл гаргахгүй байх, өртөг зардлыг аль болох багасгах, мэдээллийн технологийн шийдлийг зөв ашиглахыг зорьж байна.

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын системийн ерөнхий бүтцийг дараах байдлаар томъёолж байна.

ЭЕШ-ийн бүтэц

 

ЭЕШ-ЫН Системийн дараалал (тойм)

Элсэлтийн ерөнхий шалгалтыг дараах дарааллын дагуу зохион байгуулна.

1.    Ñуртал÷илгаа, ìэдээлэл

2.    ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хангах

3.    Бүртгэх үйл ажиллагаа

4.    Бүртгэлийн баазаас шалгуулагчдын заалны хуваарь гаргах, суудлын хуваарь хэвлэх, тараах

5.    Баганан код хэвлэх, уутлах, битүүмжлэх

6.    Гэрээний хуудас хэвлэх, уутлах

7.    Хариултын хуудасны загвар гаргах, хянах, хэвлэх

8.    Сургалт үе шаттай зохион байгуулах

9.    Шалгалтын сэдэв зохиох, багш нарыг сонгох

10.  Шалгалтыг зохион байгуулах

11.  Шалгалтын ìатериал төвлөрүүлэх

12.  Шалгалтын ìатериалыг засах, үр дүнг ìэдээлэх

13.  Шалгуулагчдийн өргөдөл, гомдол хүлээн авах, хариу өгөх

14.  ЭЕШ-ын дүн мэдээг боловсруулах, тайлан бичих

15.  Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах

16.  Тайланг хүлээлгэн өгөх

 

 
ЭЕШ- ын журам

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирлын

2010 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралт

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

2.Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, БСШУ-ны сайдын 2006 оны 69 дугаар тушаал, БСШУ-ны сайдын 2008 оны 54 дугаар тушаал болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

3.ЭЕШ-ыг 2010 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2010 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

 
Их, дээд сургууль, коллежийн хаяг, утасны жагсаалт

 

          Элсэгч танд тусламж болох үүднээс Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежуудийн байршил, шуудангийн хаяг болон сургалтын албаны утас зэргийг байршууллаа. Мөн манай төвийн ЭЕШ-2009_цэсэнд Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам тавигдлаа.

Шаардлагатай мэдээллээ доорхи холбоосоос татаж үзнэ үү.

 

Төрийн өмчийн их дээд сургууль, коллежууд

Төрийн бус өмчийн их дээд сургууль, коллежууд

 
 
 
©2005-2010. Боловсролын Үнэлгээний төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг MYTECH ХХК