ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ :  
  ОНЛАЙН ТУСЛАХ  
    УТАС: 70119498   70119484   70118471 |   И-МЭЙЛ: info@eec.mn  
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн Эрдэм боловсролтой Монгол хүнбүрэлдэхүүн хэсгийн хүрээнд заасан үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь энэ салбарын тэргүүний зорилт болж байна.


Дэлгэрэнгүй »
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАНГИЙН ХӨТӨЧ

Шалгуулагчийн булангийн хөтөч нь Элсэлтийн Ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд бүртгэлтэй шалгуулагч хэрхэн

  • Зурагаа оруулах
  • Бүртгэлийн хуудсаа хэвлэж авах
  • Болон бусад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах

зорилготой юм.


Дэлгэрэнгүй »
« 1 2 »
2014 ОНЫ ЭЕШ-ЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН
BizNetwork танилууддаа түгээх Share with mixx.mn

Захирлын 2012 оны 4 сарын

20-ны өдрийн 17 тоот тушаалын

1 дүгээр хавсралт

 

 “ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль /БДС/ бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон энэхүү журмыг баримтална.

1.2. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх хүсэлтэй иргэн Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд ЕШ өгч, болзол хангасан иргэний өргөдлийг тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.

1.3. Энэхүү журам болон элсэлтийн ажлыг зохион байгуулахтай холбогдсон нэмэлт мэдээллийг “Гурван-Эрдэнэ” БДС-ийн www.3erdene.edu.mn вэб хуудас, gurvanerdene@yahoo.com mail хаягаар үзэх, харилцах боломжтой.

1.4. Дипломын дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахыг хүсэгчдийг экстернат хэлбэрээр /Монгол хэл- уран зохиолын багш, Бага ангийн багш, Монгол хэл-англи хэлний багш, Түүх–нийгэм судлалын багш, Математикийн багш, Математик-мэдээлэл зүйн багшийн анги/-д суралцуулна.

1.5. Багш бус мэргэжилтэй боловч багш мэргэжил эзэмшихийг хүсэгчид болон багш мэргэжилтэй боловч мэргэшлийн өөр чиглэлээр суралцахыг хүсэгчдийг экстернат хэлбэрээр БСШУ-ны сайдын 2008 оны 74 дүгээр тушаалын хавсралтын 2.5.1, 2.5.2-т заасны дагуу /мэргэшлээрээ хөрвөх/ болон /мэргэжлээрээ хөрвөх/ сургалт /монгол хэл-уран зохиолын багш, бага ангийн багш, монгол хэл-англи хэлний багш, түүх-нийгэм судлалын багш, математик-мэдээлэл зүйн багшийн анги/-д элсүүлэн суралцуулна.

1.6. Энэ журмын 1.4, 1.5 дугаар зүйлд заасан элсэчдээс ЕШ өгөхийг шаардахгүй. Энэ элсэлтийг тусгай журмаар зохицуулах бөгөөд тухай бүр нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.

 

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

 

2.1. Тус сургуульд элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.

2.2. Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар ЕШ өгсөн байхыг хавсралтад заав.

2.3. Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн ЕШ-ийн босго оноо нь нийт авбал зохих онооны 50 хувиас доошгүй байна.

 

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

 

3.1. Тус сургуульд нийслэл болон орон нутгаас элсэх оюутны тоог /хяналтын тоо/ БСШУЯ-аас тогтооно.

3.2. Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр хавсралтад заасан мэргэжлүүдээр ЕШ-ийн оноогоор          жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.     

3.3. ЕШ-ийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг   харьцуулан шийдвэрлэнэ.

3.4. Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус сургуулийн веб сайтаар зарлана.

3.5. Оюутан элсүүлэхтэй холбоотой гарсан маргааныг тухайн сургуулийн элсэлтийн комисс бүрэн       шийдвэрлэнэ.

Дөрөв. Өргөдөл хүлээн авах

 

4.1. “Гурван- Эрдэнэ” БДС-д элсэхийг хүсэгчдийн өргөдлийг /4-р зүйлийн 4.5-т заасан холбогдох материалын хамт/ 6-р сарын 20-оос 7-р сарын 8-ны өдрүүдэд “Гурван–Эрдэнэ” БДС дээр дараах журмаар хүлээн авна.

4.2. Улаанбаатараас элсэхийг хүсэгчид болон өөрийн биеэр элсэлтийн комисст хандсан иргэдээс элсэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч, тухайн өдөрт нь багтаан элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

4.3. Хөдөө орон нутгаас элсэхийг хүссэн элсэгчид нь тухайн аймаг, хотод элсэлт авч байгаа “Гурван-Эрдэнэ” БДС-ийн элсэлтийн комиссын гишүүнд бүртгүүлж элсэнэ.

4.4. Тус сургуулийн www.3erdene.edu.mn веб хуудсанд байрлуулсан “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх өргөдлийг бөглөж хандсанаар элсэж  болно.

Элсэлтийн комисс материалтай танилцан холбогдох хариуг утсаар болон е-mail-аар мэдээлнэ.

4.5. Элсэхийг хүсэгчдийн бүрдүүлэх материал. Үүнд:

а. Өргөдөл / өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг  эхийн ажил эрхлэлтийн байдал, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн, сургалтын төлбөрөө ямар хэлбэрээр төлөх, гарын үсэг, буцах хаяг, холбоо барих утас/ зэргийг тодорхой бичнэ.

b. ЕШ-ын батламжийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

c. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

d. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

e. Цээж зураг 2 хувь /тухайн оны/

f.  Бүртгэлийн хураамж

4.6. “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх болзол хангасан иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлана. Элсэхийг хүсэгчид тус сургуулийн хэд хэдэн ангид элсэхээр өргөдөл өгч болно.   

 

Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх

 

Дараах нөхцөл хангасан ЕШ өгсөн элсэгчдийг элсэх болзол хангасанд тооцож, шууд элсүүлнэ. Үүнд:

5.1. Олон улсын болон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр;

5.2. Аймаг, орон нутгийнхаа олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг мөн тухайн мэргэжлийн чиглэлээр;

5.3. Улс болон аймаг, орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын багшийн ангид шууд элсүүлнэ. 

 

Зургаа. Элсэгчдийг бүртгэх

 

6.1. Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.

6.2. Элссэн хүмүүс 8 -р сарын 25-аас 30 ны өдрүүдэд сургууль дээр ирж бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.

6.3. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

  1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Ерөнхий шалгалтын батламж
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Иргэний үнэмлэх
  6. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  7. Цээж зураг 4 хувь / тухайн оны /
  8. Сургалтын төлбөр төлсөн баримт /Сургалтын төлбөрийн 50 хувийг төлнө. Мөн сургалтын төлбөрийн зээл авах бол холбогдох бичиг баримтууд, төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн албан байгууллагатай хийсэн гэрээг бүрдүүлнэ

6.4. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг тус сургуульд элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.

 

Хавсралт

 

Элсүүлэх мэргэжил

Сургалтын хэлбэр

Ерөнхий шалгалт

1

Монгол хэл – уран зохиолын багш

Өдөр

Монгол хэл

2

Монгол хэл – англи хэлний багш

Монгол хэл

3

Бага ангийн багш

Монгол хэл

4

Түүх – нийгэм судлалын багш

Нийгмийн тухай мэдлэг

5

Математикийн багш

Математик

 

 

 

 

Танд туслахад бэлэн байна

Даваа - Баасан
08:00-17:00

70119498
70119484
70118471
  ОНЛАЙН ТУСЛАХ  
Free counter and web stats