ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ :  
  ОНЛАЙН ТУСЛАХ  
    УТАС: 70119498   70119484   70118471 |   И-МЭЙЛ: info@eec.mn  
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн Эрдэм боловсролтой Монгол хүнбүрэлдэхүүн хэсгийн хүрээнд заасан үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь энэ салбарын тэргүүний зорилт болж байна.


Дэлгэрэнгүй »
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАНГИЙН ХӨТӨЧ

Шалгуулагчийн булангийн хөтөч нь Элсэлтийн Ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд бүртгэлтэй шалгуулагч хэрхэн

  • Зурагаа оруулах
  • Бүртгэлийн хуудсаа хэвлэж авах
  • Болон бусад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах

зорилготой юм.


Дэлгэрэнгүй »
« 1 2 »
2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД  
20140421180000
  ҮЛДЛЭЭ...
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН
BizNetwork танилууддаа түгээх Share with mixx.mn

Ш.Нацагдоржийн нэрэмжит Нийгмийн Ухааны

 Дээд  сургуулийн Захиргааны зөвлөлийн

2012 оны 03-р сарын 12-ний

 өдрийн хурлаар хэлэлцэж батлав.



2012 онд АКАДЕМИЧ Ш.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ

 НИЙГМИЙН УХААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл


1.1. Нийгмийн Ухааны Дээд Сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлт, энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

1.2. Сургалт-эрдэм шинжилгээний бодлого, байгууллагын нөөц, хүчин чадал, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж зэргийг харгалзан тухайн хичээлийн жилд нийслэл, аймгуудаас (мөн гадаад улсаас) элсүүлэх оюутныг Боловсролын Асуудал эрхэлсэн Төрийн Захиргааны Төв Байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан сургууль бие даан элсүүлнэ.

1.3. Элсэлтийн ажлыг НУДС-ын захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.4. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.

1.5. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг НУДС-ийн www.socscience.edu.mn вэб хуудас болон БСШУЯ-ны www.eec.mn портал сайтаас авч болно.


Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага


2.1  Тус сургуульд элсэгчид нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой,

       багшийн мэргэжил эзэмших сонирхолтой  байна.

2.2  Элсэгчдийн түвшин тогтоох ерөнхий шалгалтанд тэнцэж, их дээд 

       сургуульд элсэх болзол хангасан байна.

2.3  Түүх, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиадад

       амжилттай оролцсон суралцагчдыг элсэгчдийн онооны дараалал харгалзахгүй

       элсүүлнэ.

Гурав. Элсүүлэх мэргэжлийн чиглэл        


Элсүүлэх мэргэжлийн чиглэл

Мэргэжлийн индекс

(Бакалаврын түвшинд)

Ерөнхий шалгалт

1

Бага ангийн багш

D 140200

Монгол хэл, Гадаад хэл

/аль нэг нь/ 50%

Математик 50%

2

Түүх-Нийгэм судлалын багш

D 140600

Монголын түүх,

Нийгмийн тухай мэдлэг

/аль нэг нь/

3

Нийгмийн ажил

D 760100

Нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл /аль нэг нь/

4

Түүх-Газарзүйн багш

D 140700

Газарзүй , монгоын түүх

/аль нэг нь/

5

Монгол хэл-Уран зохиолын багш

D 141100

Монгол хэл , Англи хэл

/аль нэг нь/

6

Монгол хэл-Англи хэлний багш

D 141200



Магистрын сургалт



Элсүүлэх мэргэжлийн чиглэл

Мэргэжлийн индекс

/магистрын түвшинд  /

Авах шалгалт

1

Түүх- нийгмийн ухааны

E 140500

Түүх/нийгэм судлал

2

Монгол хэл –Уран зохиол

E 141100

Монгол хэл


Дөрөв. Өргөдөл хүлээн авч, бүртгэх


4.1 Ерөнхий шалгалтын онооны дарааллаар жагсааж, мэргэжил сонгуулан

      хяналтын тоонд багтаан элсүүлж суралцах эрхийн бичиг олгоно.

4.2 Тус сургуульд элсэхийг хүсэгчид нь өргөдөл гаргана.Өргөдөлд өөрийн 

       суралцах бэлтгэл (сурлага), авъяас чадвар, өөрийн зорилго үйл ажиллагаагаа

       илэрхийлэн бичсэн байна.

4.3 Элсэгчид доорх материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

            - Хувийн хэрэг

            - Боловсролын баримт бичиг

            - Ерөнхий шалгалтын батламж

            - Иргэний үнэмлэхний хуулбар

            - Тухайн онд авахуулсан 3х4 хэмжээ 4% зураг

4.4 Тус сургуулийн мэргэжлийн чиглэлээс өөр чиглэлээр дээд дээд боловсрол 

       эзэмшсэн хүн элсэхийг хүсвэл ерөнхий шалгалтаас чөлөөлөгдөж шууд    

       элсэнэ. Энэ тохиолдолд өмнө цуглуулсан кредитийг дүйцүүлэн тооцож

       суралцах хугацааг богиносгож болно.

4.5 Гадаадын иргэн тус сургуульд элсэхийг хүсвэл өргөдөл, боловсролын

       баримт бичгийн хуулбар, цээж зургаа ирүүлэх бөгөөд тухайн хүн монгол

       хэл мэдэхгүй бол өдрийн юмуу экстернат сургалтаар хэлний нэг жилийн

       бэлтгэлд хамрагдаж болно.

4.6 Онооны дарааллаар, хяналтын тоонд багтсан элсэгчдэд суралцах эрхийн

      бичиг олгох ба элсэгчид 8 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд сургууль

      дээрээ өөрийн биеэр ирж бүртгүүлэн сургалтын гэрээ байгуулна.

4.7 Элсэгчдийн хяналтын тоо гүйцээгүй тохиолдолд Элсэлтийн комисс нэмэлт

       элсэлтийг зохион байгуулж болно.

4.8  Ерөнхий шалгалтанд хангалттай үнэлгээ авсан боловч хяналтын тоонд

       багтаагүй хагас, бүтэн өнчин, төрийн албан хаагчийн хүүхдийг хяналтын

       тооноос  гадуур элсэхийг зөвшөөрнө.

Тав. Оюутан элсүүлэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх


5.1 Оюутан элсүүлэхтэй холбогдон гарсан маргаан, гомдлыг Элсэлтийн

      комисс газар дээр нь эцэслэн шийдвэрлэнэ.

5.2 Элсэлтийн комиссын шийдвэрийг элсэхийг хүсэгч эс зөвшөөрвөл асуудлаа

      мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй. 



Манай хаяг: Улаанбаатар хот, БЗД, 2-р хороо,

Тусгаар тогтнолын өргөн чөлөө 3аб байр,

Элсэлтийн комиссын утас: 70157903, 88116295, 98639244

Утас: 70153308, 70153329, 99116295

Вэб хуудас: www.socscience.edu.mn

Электрон шуудан: socscience@yahoo.com

Шуудангийн хаяг: MN-210349, Улаанбаатар-49, ш/х-889


Танд туслахад бэлэн байна

Даваа - Баасан
08:00-17:00

70119498
70119484
70118471
  ОНЛАЙН ТУСЛАХ  
Free counter and web stats