ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ :  
  ОНЛАЙН ТУСЛАХ  
    УТАС: 70119498   70119484   70118471 |   И-МЭЙЛ: info@eec.mn  
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн Эрдэм боловсролтой Монгол хүнбүрэлдэхүүн хэсгийн хүрээнд заасан үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь энэ салбарын тэргүүний зорилт болж байна.


Дэлгэрэнгүй »
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАНГИЙН ХӨТӨЧ

Шалгуулагчийн булангийн хөтөч нь Элсэлтийн Ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд бүртгэлтэй шалгуулагч хэрхэн

  • Зурагаа оруулах
  • Бүртгэлийн хуудсаа хэвлэж авах
  • Болон бусад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах

зорилготой юм.


Дэлгэрэнгүй »
« 1 2 »
2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД  
20140421180000
  ҮЛДЛЭЭ...
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН
BizNetwork танилууддаа түгээх Share with mixx.mn

ЭМШУИС-ийн захиргааны зөвлөлийн

2012 оны 01 сарын 02-ны өдрийн

хурлаар хэлэлцэж батлав

 

2012 онд  Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд

оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1. ЭМШУИС-д 2012 – 2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483, 2008 оны 54 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “ Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг   баримтлан зохион байгуулна.

2. Элсэлтийн ажлыг ЭМШУИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.

3. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.

4.  Элсэлтийн шалгалт 2 шаттай (Ерөнхий шалгалт, оюутан элсүүлэх шалгаруулалт) явагдана

5. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг ЭМШУИС-ийн www.hsum-ac.mn вэб хуудас болон БСШУЯ-ны www.education.mn  портал сайтаас авч болно.

6.  ЭМШУИС-ийн Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар болон Эрүүл Мэндийн Технологийн сургуулиуд энэхүү журмыг үндэслэн оюутан элсүүлэх ажлыг бие даан зохион байгуулна.

7.  Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй

8.  Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй

9. Элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна

10. Шинээр элссэн оюутнууд нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт орно

11. Шинээр элссэн оюутнуудыг хувийн зөөврийн компьютертэй байхыг шаардана

 

А. Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль (АУС, НАСС, НЭМС, БАС, ЭЗС, УАС)-д оюутан элсүүлэх журам

 

1. ЭМШУИС-д ямар мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ерөнхий шалгалт /ЕШ/ өгөхийг

хүснэгт 1-д заав

                                      Хүснэгт 1

            ЭМШУИС-д оюутан элсүүлэх мэргэжлүүд   ба эхний шатанд авах шалгалт

 

Д/д

Элсүүлэх мэргэжил

Өгөх  ерөнхий  шалгалт

Суралцах хугацаа

(жил)

1

Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, Уламжлалт анагаах

Хими

Биологи

6

2

Нүүр ам судлал, Эм зүй, Нийгмийн эрүүл мэнд судлал

Хими

Биологи

5

3

Био-Анагаах

Биологи

Хими

5

4

Нүүр амны эрүүл ахуй

Хими

Биологи

4

5

Эрүүл мэндийн мэдээлэл зүй

Математик

Физик

4

 

2. Ерөнхий шалгалт  өгөх хичээл бүрт 560 ба түүнээс дээш оноо авбал ЭМШУИС-д бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

3. Тухайн мэргэжлийн чиглэлийн хичээлээр холбогдох ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд зөвхөн Улаанбаатар хотод дараах хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлнэ.

Үүнд:

  • Тус сургуулийн Байгалийн ухааны лицей  анги  төгсч буй сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 10 байранд шалгарсан, Ерөнхий шалгалтын хичээл бүрт 560-аас дээш оноо авсан сурагчид
  • Урьд нь дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэгтэй, дипломын голч дүн 3.5 ба түүнээс дээш төгсөгчид
  • 2012 онд ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн Сургуулийг Сувилахуй, Лаборант, Шүдний техникч мэргэжлээр болон Говь-Алтай , Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулийг онцгойлох дипломтой төгсөгчид.

4. Засгийн газар хоорондын гэрээгээр болон хувийн төлбөрөөр суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн асуудлыг тусад нь шийдвэрлэнэ.

5. Бакалавраар төгссөн элсэгчдийн өмнөх сургалтын хөтөлбөрийн үзсэн ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг дүйцүүлэн тооцно

6. Эмч дутагдалтай, алслагдсан тухайн сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор сумын захиалга, гэрээгээр суралцуулах  ажлыг аймаг, хотын Засаг даргын тамгын газар хариуцан, зохион байгуулах ба ийм зориулалттай хуваарийн захиалгыг Эрүүл мэндийн яамаар уламжлан БСШУЯ-нд өгч тухайн аймаг, хотын элсэлтийн төлөвлөгөөнд тусгуулж, ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсээс тухайн аймаг хотын засаг даргын тамгийн газар элсүүлнэ

 

            Хоёр. Өргөдөл хүлээж авах

 

1. Эхний шалгалтын болзол хангасан  болон хөнгөлттэй нөхцлөөр элсэгчдийн өргөдлийг   7 дугаар сарын 2,3,4-ны  хооронд хүлээж авна.

2. Улаанбаатараас элсэхийг хүсэгчид өргөдлийг өөрийн биеэр хүргэж өгөх бөгөөд өргөдөл хүлээн авах цагийн хуваарийг тухайн үед нь ЭМШУИС-ийн хичээлийн төв байранд гаргана.

3. Орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хуваарь сонголтыг их, дээд сургуулиудын элсэлтийн дундын комисс тухайн аймагт нь шийдвэрлэнэ.

4. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай

  • Өргөдөл анкет
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Боловсролын үнэмлэх, диплом (эх хувилбар)
  • Иргэний үнэмлэх (насанд хүрээгүй бол Иргэний бүртгэл мэдээллийн албан ёсны тодорхойлолт)
  • 2012 оны цээж зураг 2%
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

 

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

 

1. ЭМШУИС-д Улаанбаатар хот болон орон нутгаас элсүүлэх оюутны тоог БСШУЯ тогтооно

2. Шалгуулагчдыг Улаанбаатар хот болон аймаг тус бүрээр мэргэжлийн бүлэг болгон ерөнхий  шалгалтуудын нийлбэр оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтааж  элсүүлнэ

3. Улаанбаатарт хөнгөлттэй нөхцөлөөр элсэгчдийг тусад нь бүлэг болгож бүртгэнэ

4. Хөнгөлттэй нөхцөлөөр элсэгчдийн хяналтын тоог тусад нь мэргэжил зааж гаргана

5. Оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтуудад авсан оноо, боловсролын баримт бичигт тавигдсан үнэлэлтийн дундаж дүн зэргийг харьцуулж шийдвэрлэнэ.

6. Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй

7.  Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэн оршин суугаа газрыг тогтоож, бүртгэнэ.

8. Шалгаруулалтыг 7 дугаар сарын 6-ны дотор хийж тэнцсэн хүмүүсийг онооны дарааллаар жагсааж хяналтын тоонд багтсан элсэгчидээр мэргэжил сонгуулж, суралцах эрхийн бичиг олгоно

9. Аймгуудад заасан хугацаанд бүртгэсний дараа хувиарласан бүлэг бүрээр оюутан элсүүлэх хяналтын тоонд багтсан хүмүүсийн мэргэжил сонгуулалтыг хийнэ. Бүлэг дотрох мэргэжлүүдийг онооны дарааллаар сонгуулна.

10. Элсэлттэй холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

 Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

1.Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар)
  • ЕШ-ын батламж
  • Хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэх
  • 2012 оны цээж зураг 4 хувь (Сургууль дээр нэгдсэн журмаар авна)
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

 

2. Сургалтын  төлбөрийг  2012 оны 8 дугаар сарын 27-ны дотор Хаан банк дахь ЭМШУИС-ийн  5107018784 тоот дансанд тушаана

3. Суралцах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2012 оны 8 дугаар сарын 23, 24, 27-нд ЭМШУИС дээр бүртгэж, 28-нд хичээл эхэлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.

 

Утас: 99194433, 11328894

 

Б. Эрүүл Мэндийн Технологийн сургуульд оюутан элсүүлэх журам

 

Нэг. Ерөнхий зүйл

1. ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “ЭМШУИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

2. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн www.nursing.hsum-ac.mn вэб хуудас болон БСШУЯ-ны www.education.mn  портал сайтаас авч болно.

 

            Хоёр. Элсэгчдэд тавигдах  шаардлага ба шалгалт

 

1. ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуульд ямар мэргэжлийн боловсролын чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ерөнхий шалгалт /ЕШ/  өгөхийг хүснэгт 1,2,3 -т заав    

                                  

   ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуульд  оюутан элсүүлэх мэргэжлүүд, эхний шатанд авах шалгалт

 

Хүснэгт 1

Д/д

Элсүүлэх мэргэжил

Өгөх  ерөнхий  шалгалт

Суралцах хугацаа

(жил)

1

Хөдөлгөөн засалч, Сувилагч, Эх баригч

Хими

Биологи

4

2

Эх баригч, Сувилагч, Лабораторийн техникч, Эм найруулагч, Дүрс оношлогооны техникч, Нүүр амны техникч, Уламжлалт анагаахын сувилагч, Уламжлалт анагаахын бага эмч, Бага эмч

Хими

Биологи

3

3

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техник электроник

Математик

Физик

3

2.Ерөнхий шалгалт  өгөх хичээл бүрт 400 ба түүнээс дээш оноо авбал ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуульд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

3.Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй

4.Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй

ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуульд  мэргэжлийн боловсролын чиглэлээр оюутан элсүүлэх мэргэжлүүд,  эхний шатанд авах шалгалт

 

Хүснэгт 2

Д/д

Элсүүлэх мэргэжил

Өгөх   шалгалт

Суралцах хугацаа

(жил)

1

Туслах сувилагч

Хими

Биологи

1

2

Гэр бүлийн үйлчилгээний ажилтан

Хими

Биологи

1

3

Эмгэг судлал, туслах ажилтан

Хими

Биологи

1

 

1.Туслах сувилагч, Гэр бүлийн үйлчилгээний ажилтан бэлтгэх ангид бүрэн дунд боловсролтой, хими биологиор элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн  элсэгчдээс элсүүлэн суралцуулна

2.Туслах сувилагч, Гэр бүлийн үйлчилгээний ажилтан бэлтгэх ангид бүрэн дунд боловсролтой элсэгчдээс Эрүүл мэндийн салбарт байгууллагын гэрээ, захиалгын дагуу суралцах хүмүүсийг онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.

3.Эм найруулагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх ангид болон мэргэжлийн боловсролтой элсэгчдээс суралцуулна

 

ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуульд  техникийн боловсролын чиглэлээр оюутан элсүүлэх мэргэжлүүд,  эхний шатанд авах шалгалт

 

Хүснэгт 3

 

Д/д

Элсүүлэх мэргэжил

Элсэгчдэд тавигдах шаардлага

Суралцах хугацаа

(жил)

1

Нүдний шилний техникч

Мэргэжлийн боловсрол эзэмшсэн

1.5  

2

Эм найруулагч

1.5  

 

Гурав. Өргөдөл хүлээж авах

 

1.Эхний шалгалтын болзол хангасан  элсэгчдийн өргөдлийг  6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 5-ны хооронд хүлээж авна

2.Улаанбаатараас элсэхийг хүсэгчид өргөдлийг өөрийн биеэр хүргэж өгөх бөгөөд өргөдөл хүлээн авах цагийн хуваарийг   ЭМШУИС-ийн  Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн хичээлийн төв байрны үүдэнд гаргана

3.Орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хуваарь сонголтыг их, дээд сургуулиудын элсэлтийн дундын комисс тухайн аймагт нь шийдвэрлэнэ

4.Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай

  • Өргөдөл
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Боловсролын үнэмлэх, диплом
  • Иргэний үнэмлэх
  • 2012 оны цээж зураг 3 хувь
  • Бүртгэлийн хураамж 

Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт

 

1.ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуульд Улаанбаатар хот болон орон нутгаас элсүүлэх оюутны тоог БСШУЯ тогтооно

2. Шалгуулагчдыг Улаанбаатар хот болон аймаг тус бүрээр мэргэжлийн бүлэг болгон ерөнхий  шалгалтуудын нийлбэр оноогоор жагсааж онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтааж  элсүүлнэ

3. Оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтуудад авсан оноо, боловсролын баримт бичигт тавигдсан үнэлэлтийн дундаж дүн зэргийг харьцуулж шийдвэрлэнэ.

4. Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй

5. Шалгаруулалтыг 7 дугаар сарын 5-ны дотор хийж тэнцсэн хүмүүсийг онооны дарааллаар жагсааж, хяналтын тоонд багтсан элсэгчидээр мэргэжил сонгох хуваарийг   7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, 7 дугаар сарын 8-ны өдөр хувийн хэрэг, суралцах эрхийн бичиг олгоно

6. Аймгуудад заасан хугацаанд бүртгэсний дараа хувиарласан бүлэг бүрээр оюутан элсүүлэх хяналтын тоонд багтсан хүмүүсийн мэргэжил сонгуулалтыг хийнэ. Бүлэг доторх  мэргэжлүүдийг онооны дарааллаар сонгуулна.

7. Орон нутагт оюутан элсүүлэх ажлыг МИДСК-ын элсэлт дундын комисс зохион байгуулна.

8. Элсэлттэй холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон .гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

 

 Тав. Элсэгчдийг бүртгэх

  1. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэх
  • 2012 оны цээж зураг  5 хувь
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

 

  1. Сургалтын  төлбөрийг  2012 оны 8 дугаар сарын 27 -ний дотор Хаан банк дахь ЭМШУИС-ийн  5107018784 тоот дансанд тушаана
  2. Суралцах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2012 оны 8 дугаар сарын 23, 24, 27-нд ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургууль дээр бүртгэж, 28-нд хичээл эхэлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.

Утас: 99094782, 88152199, 99897969

 

В. Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн салбар сургуулиудад оюутан элсүүлэх журам

1. Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх журам

          

Нэг. Элсэгчдэд тавигдах шаардлага

 

1.1 ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “ЭМШУИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

1.2 Анагаахын ангид элсэлтийн босго оноо 480, сувилагчийн анги, эм найруулагчийн анги, бусад ангид босго оноо 400 байна.

1.3 Говь-Алтайн салбар сургуульд оюутан элсүүлэх мэргэжлүүд ба эхний шатанд авах шалгалт

д/д

Мэргэжил

Өгөх  ерөнхий  шалгалт

Суралцах хугацаа (жил)

1

Ерөнхий мэргэжлийн их эмч (анагаах)

Хими

Биологи

6

2

Сувилахуй

Хими

Биологи

4

3

Бага эмч

Хими

Биологи

3

4

Эх баригч

Хими

Биологи

3-4

5

Эм  найруулагч

Хими

Биологи

3

6

Уламжлалт  анагаахын бага эмч

Хими

Биологи

3

7

Уламжлалт  анагаахын сувилагч

Хими

Биологи

3

1.4 Урд нь дээд боловсрол  эзэмшсэн  хүмүүс  элсэлтийн шалгалтаар элсэн орох ба  суралцах хугацаанд өмнөх сургалтын  хөтөлбөрийн үзсэн суурь хичээлүүдийг  дүйцүүлэн тооцно .

1.5 Эмч дутагдалтай алслагдсан сумдыг  боловсон хүчнээр хангах зорилгоор  сумын гэрээ, захиалгаар  суралцуулах ажлыг аймаг сумын ЗДТГазар хариуцан зохион байгуулна . Төлбөрийг гэрээ байгуулсан аймаг, сум  өөрөө хариуцна.

 

Хоёр. Өргөдөл хүлээж авах

 

2.1 Шалгалтын болзол хангасан иргэний хуваарь сонголтыг Монголын их, дээд сургуулиудын элсэлтийн дундын комисс аймаг, орон нутагт зохион байгуулна .

2.2. Элсэгч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай .

  • Өргөдөл
  • Ерөнхий шалгалтын  батламж
  • Боловсролын үнэмлэх
  • Иргэний үнэмлэх
  • 2012 оны цээж зураг 3 хувь

 

            Гурав . Оюутан элсүүлэх шалгаруулалт .

3.1. Тухайн аймаг орон нутагт оюутан элсүүлэх ажлыг  комисс  удирдамжийн дагуу  зохион байгуулна.

3.2. Тухайн аймгаас  оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн  уг аймагт  оршин суугаа  иргэн өрсөлдөх эрхтэй.

3.3.  Шалгаруулалтанд тэнцсэн оюутанд  суралцах эрхийн бичиг олгоно

3.4. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй  холбоотой гарах хариуцлагыг  шалгуулагч өөрөө хүлээнэ.

 

            Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

 

4.1. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай .

  •  Бүрэн дунд  боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
  • Ерөнхий шалгалтын онооны батламж
  • Сургуульд  элссэн томилолт, батламж
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэх
  • 2012 оны цээж зураг 4 хувь
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  • ЭМД-ын дэвтэр

5.2. Сургалтын төлбөрийг 2012 оны 08 сарын  30-ны дотор ХААН банк дахь ЭМШУИС-ийн  5107018784 тоот дансанд тушаана

5.3. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийг 2012 оны 08 сарын 25-30 ны хооронд  сургууль дээр бүртгэнэ . Дурьдсан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг  сургууль орхисонд тооцож  сургуульд элсүүлэхгүй

Утас: 99887785, 99082060

 

2.Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх журам

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1. ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “ЭМШУИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

2. Оюутан элсvvлэх ажлын зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас, сонирхол, ёс суртахууны төлөвшлийг бодитойгоор vнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хvмvvсийг шалгаруулан элсvvлэхэд оршино.

3.  Бүсийн болон шаардлагатай бусад аймгуудад Элсэлтийн комиссын төлөөлөгч нар ажиллана.

      

            Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжлүүд, тавих ерөнхий шаардлага

 

д/д

Мэргэжил

Өгөх ерөнхий шалгалт

Суралцах хугацаа (жил)

1

Сувилахуй 

Хими

Биологи

3-4

2

Эх баригч

Хими

Биологи

3-4

3

Бага эмч

Хими

Биологи

3

4

Уламжлалт анагаахын бага эмч

Хими

Биологи

3-4

5

Уламжлалт   анагаахын  сувилагч

Хими

Биологи

3

6

Эм найруулагч

Хими

Биологи

3

7

Туслах сувилагч

Хими

Биологи

1

  

2.1 Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх мэргэжлүүд ба эхний шатанд авах шалгалт

 

2.2  Элсэгчдэд тавигдах шаардлага

 

  • Тус сургуульд элсэхээр тухайн хичээлийн жилд ЕБС төгссөн өргөдөл гаргагч нь  ерөнхий шалгалтыг  хими, биологийн  хичээлийн аль нэгээр заавал өгсөн байна.
  • Ерөнхий шалгалт өгөх хичээл бүрт авбал зохих онооны 440 ба түүнээс дээш оноо авбал салбар сургуульд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ
  • Бүрэн дунд боловсролын буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигт бичигдсэн суралцах мэргэжлийн суурь хичээлд “C”-ээс дээш үнэлгээтэй байна.
  • Өргөдлийг өөрийн гараар бичсэн байх ба товч намтар, элсэхийг хүссэн мэргэжил зэргийг тодорхой бичиж гарын үсгээ зурж, буцах хаяг, холбоо барих утасыг бичнэ.
  • Дээд боловсрол эзэмшсэн хүмүүс элсэлтийн шалгалтаар элсэж орох ба суралцах хугацаанд нь өмнөх сургалтын хөтөлбөрийн үзсэн суурь хичээлүүдийг Сургалтын албанаас баталсан журмын дагуу дүйцүүлэн тооцож болно
  • Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэнэ
  • Тухайн мэргэжилтнээр  дутагдалтай, алслагдсан аймаг, сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор  сумын захиалга, гэрээгээр суралцуулах ажлыг зохион байгуулах ба ийм зориулалттай хуваарийн захиалгыг элсэлтийн төлөвлөгөөнд  тусгайлан тусгуулж, ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсээс гэрээний дагуу элсүүлнэ

 

            Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

 1.  Элсэлтийн комисс шаардлага хангасан өргөдөл гаргагчдаас батламжийн хуудсыг үндэслэн шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулалтын үнэлгээ тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундажийг харьцуулан шийдвэрлэнэ

2  Бүсийн аймгуудаас өөр хот, хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид 6-сарын 25-ны дотор дээрх шаардлагуудыг хангасан тухайгаа нотлох бичиг баримт, материалуудаа ямар мэргэжлээр суралцахыг хүссэн тухай өргөдлийн хамт ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн элсэлтийн комисст гэж хаяглан баталгаат шуудангаар ирүүлнэ. Холбоо барих утасны дугаараа бичнэ. Салбар сургуулийн элсэлтийн комисс материалыг судлан үзэж, элссэн хүмүүст 2012 оны 8 дугаар сарын  25-наас өмнө утсаар хариу мэдэгдэнэ

3.  Дээрхи шаардлагуудыг хангасан элсэгчдийн материалтай элсэлтийн комисс танилцаж, үзээд мэргэжил бүрээр хяналтын тоонд багтааж, элссэн хүмүүсийг шалгаруулж, баримт материалыг авч, элсэх эрхийн бичиг олгоно

4.  ЕБС-ийг төгсөөд  хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж буй ажиллагсад болон тухайн мэргэжилтнээр  дутагдалтай, алслагдсан сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор  сумын захиалга, гэрээгээр суралцагчдыг сургуулиас бэлтгэсэн сорилын шалгалт авч, 480-аас дээш оноотойг дипломын мэргэжилтэй ангиудад элсүүлэн суралцуулна

 

5.     Дараах тохиолдолд хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлнэ

 

  • Хими, биологи хичээлээр аймаг, улсын чанартай олимпиад, тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний 5 байранд шалгарсан
  • Ерөнхий боловсролын сургуулийг “А” үнэлгээтэй төгссөн
  • Орон нутаг, аж ахуйн нэгжийн захиалгаар суралцахаар гэрээ хийгдсэн
  • Урлаг, спортын авъяас чадвараараа улсын зэрэг цолтой, улсын чанартай тэмцээн уралдаанд тодорхой амжилт гаргасан 

 

            Дөрөв: Элсэгчдийг бүртгэх

 

1. Тус салбар сургуульд суралцах эрхийн бичигтэй хүмүүсийг 8 сарын 20-30-ны хооронд бүртгэнэ.

Бүртгүүлэхэд шаардагдах баримт, бичгүүд

  •  Суралцах эрхийн бичиг
  • ЕШ-ийн онооны батламж
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, хувийн хэрэг (ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр)
  • Иргэний үнэмлэх, эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • ЭМД-ын дэвтэр
  • Сурагчийн тодорхойлолт
  • 2012 оны цээж зураг 4 хувь
  1. Элсэгч сургалтын төлбөрийн эх үүсвэрийг шийдсэн байх бөгөөд хаанаас ямар шугамаар санхүүжих тухайгаа болон Сургалтын Төрийн Сангаар суралцах бол холбогдох материалыг бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай. Төрийн албаны хуулийн дагуу төлөгдөх бол эцэг, эхийн аль нэгний албан байгууллагатай хийсэн гэрээний 1 хувийг заавал авчрах
  2. Сургалтын  төлбөрийг  2012 оны 8 дугаар сарын 25-ны дотор Хаан банк дахь ЭМШУИС-ийн  5107018784 тоот дансанд тушаана
  3. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол элсүүлэхгүй, элссэн тохиолдолд сургуулиас хасах ба хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.

Утас: 99071307, 99058473, 99032866

 

  1. Дорноговь аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх журам

 

Нийтлэг зүйл:

 

1. ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “ЭМШУИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна

2. Оюутан элсvvлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас, сонирхол, хандлага харилцаа, ёс суртахууны төлөвшлийг  бодитойгоор vнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хvмvvсийг шалгаруулан  элсvvлэхэд оршино

3.  Бүсийн болон шаардлагатай бусад аймгуудад Элсэлтийн комиссын төлөөлөгч нар ажиллана

 

            Нэг:  Элсэгчдэд тавих ерөнхий шаардлага

1. Тус сургуульд элсэхээр ЕБС төгссөн өргөдөл гаргагч нь ерөнхий шалгалтыг хими, биологийн  чиглэлэээр  өгч, 500-аас дээш оноо авсан байх

2. Бүрэн дунд боловсролын буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигт бичигдсэн Суралцах мэргэжлийн суурь хичээлд C-ээс дээш үнэлгээтэй байна

3. Өргөдлийг өөрийн гараар бичсэн байх ба өөрийн товч  намтар элсэхийг хүссэн мэргэжил зэргийг тодорхой бичиж гарын үсгээ зурж ,буцах хаяг, холбоо барих утас зэргийг бичнэ

            Хоёр: Дорноговь аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх мэргэжлүүд ба эхний шатанд авах шалгалт

 

д/д

Мэргэжил

Өгөх ерөнхий шалгалт

Суралцах хугацаа

(жил)

1

Анагаах

Хими

Биологи

6

2

Сувилахуй

Хими

Биологи

3-4

3

Эх баригч

Хими

Биологи

3-4

4

Бага эмч

Хими

Биологи

3

5

Эм найруулагч

Хими

Биологи

3

6

Лабораторийн техникч

Хими

Биологи

3

7

Туслах сувилагч

Хими

Биологи

1

  

Гурав: Сонгон шалгаруулалт

 

1. Ерөнхий шалгалтанд хими, биологийн аль нэгэнд батламжийн оноо нь босго оноонд хүрсэн байх

2. Тухайн жилд хими, биологийн хичээлийн чиглэлээр  аймаг, улсын чанартай  олимпиад, тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний 4 байранд        шалгарагсдыг хөнгөлөлттэй нөхцлөөр  элсүүлнэ

3. Тусгай мэргэжлийн ангийг хангалттай шалгуур, босго оноо, үнэлгээтэй төгссөн, тодорхой амжилт гаргаж хөдөө орон нутагт сайн  ажиллаж буй бага эмч, сувилагч нар бакалаврийн дээд боловсрол олгох  ангид дэвшин суралцах хүсэлтийг харгалзан үзэж, боломжтой хувилбараар шийдвэрлэнэ

4. Элсэлтийн комиссын төлөөлөгч шаардлага хангасан өргөдөл гаргагчдаас батламжийн хуудсыг үндэслэн тодорхойлолтыг судлан шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулалтын үнэлгээ тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэнд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундажийг харьцуулан шийдвэрлэнэ  

5. Бүсийн аймгуудын ЭМГазрын захиалга, орон нутгийн бодлоготой уялдуулан орон нутгийн хүсэлт захиалгаар тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах  боловсон хүчнийг  шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулж болно

6. Тус сургуулийн дипломын ангийг амжилттай төгсөөд хөдөө орон нутагт үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг бакалаврын шаталсан сургалтанд дэвшүүлэн суралцуулна

7. Бүсийн аймгуудаас өөр хот,  хөдөө орон нутгаас  элсэхийг хүсэгчид      7 сарын 01-ны дотор дээрхи шаардлагуудыг хангасан тухайгаа нотлох бичиг баримт, материалуудаа ямар мэргэжлээр суралцахыг хүссэн тухай өргөдөл холбоо барих утасны дугаараа бичиж Дорноговь аймаг дахь салбар сургуулийн Элсэлтийн комисст гэж хаяглан баталгаат шуудангаар ирүүлнэ. Салбар сургуулийн элсэлтийн комисс материалыг судлан үзээд элссэн хүмүүст 2012 оны 08 сарын 25-наас өмнө  утсаар хариу мэдэгдэнэ

8. Дээрхи шаардлагуудыг хангасан элсэгчдийн материалыг элсэлтийн комисс танилцаж үзээд  мэргэжил  бүрээр хяналтын тоонд  багтаж элссэн хүмүүсийг шалгаруулан баримт материалыг авч, элсэх эрхийн бичиг өгнө

Энэ журмын 3.6-д хамаарах сонгон шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагч нь  сургуульдаа ирж бүртгүүлэхдээ Элсэх эрхийн бичгээ авна

 

              Дөрөв: Элсэлтийн комиссын эрх үүрэг

1. Элсэлтийг зохион байгуулах  комиссын  бүрэлдэхүүн нь тухайн ажиллаж байгаа аймагтаа Дорноговь аймаг дахь салбар сургуулийг бүрэн төлөөлөх эрхтэй.

2. Элсэлтийн шалгалттай холбогдолтой маргааныг тухайн орон нутагт төлөөлж байгаа төлөөлөгч газар дээр нь шийдвэрлэх бөгөөд протокол үйлдэн элсэлтийг зохион байгуулах  комиссын хурлаар хэлэлцүүлж, захиргааны зөвлөлийн хуралд танилцуулна.

                       

Тав: Элсэгчдийг бүртгэх

 

1. Дорноговь аймаг дахь салбар сургуульд суралцах эрхийн бичигтэй хүмүүсийг 8 сарын 16-23-ны хооронд бүртгэж, 24-нд хичээл эхэлнэ

2. Бүрдүүлэх материал

  • Суралцах эрхийн бичиг
  • ЕШ-ын батламж
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Хувийн хэрэг, сурагчийн тодорхойлолт
  • 2012 оны цээж зураг 4 хувь
  • Иргэний үнэмлэх
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • ЭМД-ын дэвтэртэйгээ  өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

3. Сургалтын төлбөрийн эх үүсвэрийг шийдсэн байх бөгөөд хаанаас ямар шугамаар санхүүжих тухайгаа болон Сургалтын Төрийн Сангаар суралцах бол материалыг бүрэн бүрдүүлсэн байх /Төрийн албаны хуулийн дагуу төлөгдөх бол эцэг, эхийн аль нэгний  албан байгууллагатай хийсэн гэрээний 1 хувийг заавал авчрах шаардлагатай.

  1. Сургалтын  төлбөрийг  2012 оны 8 дугаар сарын 19-ний дотор Хаан банк дахь ЭМШУИС-ийн  5107018784 тоот дансанд тушаана

5. Элсэгчдийг бүртгэх комиссын дэргэд   элсэгчдэд  Эрүүл мэндийн үзлэг хийх эмч нарын баг ажиллан тэдний эрүүл мэндийн байдлыг тодорхойлно.

6. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол элсүүлэхгүй, элссэн  тохиолдолд сургуулиас хасах бөгөөд хариуцлагыг элсэгч өөрөө  хүлээнэ.

             Утас: 95198898, 99255509, 99938915

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Танд туслахад бэлэн байна

Даваа - Баасан
08:00-17:00

70119498
70119484
70118471
  ОНЛАЙН ТУСЛАХ  
Free counter and web stats