ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ :  
  ОНЛАЙН ТУСЛАХ  
    УТАС: 70119498   70119484   70118471 |   И-МЭЙЛ: info@eec.mn  
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн Эрдэм боловсролтой Монгол хүнбүрэлдэхүүн хэсгийн хүрээнд заасан үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь энэ салбарын тэргүүний зорилт болж байна.


Дэлгэрэнгүй »
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАНГИЙН ХӨТӨЧ

Шалгуулагчийн булангийн хөтөч нь Элсэлтийн Ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд бүртгэлтэй шалгуулагч хэрхэн

  • Зурагаа оруулах
  • Бүртгэлийн хуудсаа хэвлэж авах
  • Болон бусад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах

зорилготой юм.


Дэлгэрэнгүй »
« 1 2 »
2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД  
20140421180000
  ҮЛДЛЭЭ...
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН
BizNetwork танилууддаа түгээх Share with mixx.mn

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Эрдэм боловсролтой Монгол хүн” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд заасан үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь энэ салбарын тэргүүний зорилт болж байна. Tөрөөс авч буй энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын салбарын ажилтан Та бидний нөр их хөдөлмөр, хамтын ажиллагаа чиглэгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

Эх орны маань шавхагдашгүй эх ундарга болсон хүүхэд, залуучуудад чанартай боловсрол эзэмшүүлэх их үйлсийг нэр төртэй биелүүлэх, боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлэх үйл хэргийг Та бүхэнтэй хамтран бүтээх болно.          

       Бид боловсролын чанар агуулга, хүртээмжийн талаархи төрийн бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ олон нийтэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

      Эрхэм Та манай веб хуудсанд зочилсноор боловсролын салбарт түүний дотроос боловсролын салбар дахь бүх шатны сургуулиудын боловсролын чанарыг сайжруулах, ЭЕШ-ын чанар, агуулгыг сайжруулах, боловсронгуй болгох, олон улсын жишигт хүргэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодит ажлууд, бодлого шийдвэр, арга хэмжээнүүдийн биелэлт, статистик тоо баримтууд болон цаг үеийн чухал мэдээ мэдээллүүдтэй танилцах боломжтой юм.

        Монгол улсын боловсролын чанарыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх, эрдэм боловсролтой Монгол хүн бэлтгэх нөр их ажлын хүрээнд Та бидний хамтын ажиллагаа харилцан тустай, үр өгөөжтэй байх болтугай.

 

 Хүндэтгэсэн,

 


 

 БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ

ТӨВИЙН ЗАХИРАЛ

             Г.АЗЗАЯА

 

Танд туслахад бэлэн байна

Даваа - Баасан
08:00-17:00

70119498
70119484
70118471
  ОНЛАЙН ТУСЛАХ  
Free counter and web stats