ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ :  
  ОНЛАЙН ТУСЛАХ  
    УТАС: 70119498   70119484   70118471 |   И-МЭЙЛ: info@eec.mn  
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн Эрдэм боловсролтой Монгол хүнбүрэлдэхүүн хэсгийн хүрээнд заасан үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь энэ салбарын тэргүүний зорилт болж байна.


Дэлгэрэнгүй »
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАНГИЙН ХӨТӨЧ

Шалгуулагчийн булангийн хөтөч нь Элсэлтийн Ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд бүртгэлтэй шалгуулагч хэрхэн

  • Зурагаа оруулах
  • Бүртгэлийн хуудсаа хэвлэж авах
  • Болон бусад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах

зорилготой юм.


Дэлгэрэнгүй »
« 1 2 »
2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД  
20140421180000
  ҮЛДЛЭЭ...
ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН
BizNetwork танилууддаа түгээх Share with mixx.mn
2012 онд ЭМШУИС-д Оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1. ЭМШУИС-д 2012 – 2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483, 2008 оны 54 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “ Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг   баримтлан зохион байгуулна.

2. Элсэлтийн ажлыг ЭМШУИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.

3. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.

БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.  ХИС-ийн харъяа Билиг дээд сургууль /цаашид “ Билиг дээд сургууль" гэх/ нь оюутныг шалгаруулах ажлыг зохион байгуулахад БСШУЯ-ны сайдын 2005/422, 2006/483 тоот тушаалаар баталсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", “ХИС-д элсэх оюутныг шалгаруулах журам” -ыг баримтална.

1.2   Шалгаруулалтын ажлыг Билиг дээд сургуулийн захирлын тушаалаар батласан элсэлтийн комисс зохион байгуулна.

МУИС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

1.1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2012 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд БСШУ-ы сайдын 2005/422, 2006/483 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтална.
1.2. МУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

1.1.  Технологийн дээд сургуульд оюутан элсүүлэх ажлыг “Дээд боловсролын тухай” хууль, ТДС-ийн дүрэм, БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-ыг болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

1.2.  ТДС-ийн элсэлтийн ажлыг сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.

2012 онд БХИС-д Оюутан элсүүлэх журам

Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд үүсэн байгуулагдсан мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг бөгөөд эдүгээ боловсролын бүх зэрэг олгох сургалт явуулдаг, иргэний нийгэм, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг, хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн шилдэг менежменттэй эрдэм судлал, сургалтын томоохон төв юм.

Эрхэм зорилго:

Эрдэм шинжилгээ, сургалтын ажил үйлчилгээний чанараар манлайлсан, өрсөлдөх, хөрвөх боломжтой, чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын цэргийн сургуулиудын нийтлэг жишигт ойртсон суралцагч их сургууль болно.

НИЙГМИЙН УХААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл


  1. Нийгмийн Ухааны Дээд Сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлт, энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
  2. Сургалт-эрдэм шинжилгээний бодлого, байгууллагын нөөц, хүчин чадал, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж зэргийг харгалзан тухайн хичээлийн жилд нийслэл, аймгуудаас (мөн гадаад улсаас) элсүүлэх оюутныг Боловсролын Асуудал эрхэлсэн Төрийн Захиргааны Төв Байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан сургууль бие даан элсүүлнэ.
“СЭТГҮҮЛЧ” КОЛЛЕЖИД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн элсэлтийн шалгалтын комисс /ЭШК/ нь “Боловсролын тухай”, ”Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 422 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” зэргийг удирдлага болгон ажиллана.
1.2. Элсэлтийн шалгалтын нэгдсэн нэг комисс байх бөгөөд энэ комиссыг Сургалтын албаны саналыг үндэслэн тус сургуулийн захирлын тушаалаар батална. Цаашид ЭШК гэнэ.
1.3.  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 хорооны Их тойруу 11Б байранд шалгалтыг ЭШК зохион  байгуулна.

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                            

  1. БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль оюутан элсүүлэн суралцуулах болно.
  2. Элсэлтийн ажлыг СУИС-ийн Захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
  3. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоог баримтлан оюутан элсүүлнэ.
  4. СУИС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчийн мэдлэг, авъяас, чадварыг үнэн зөвөөр сонгон шалгаруулахад оршино.
“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

1.1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль /БДС/ бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон энэхүү журмыг баримтална.

1.2. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх хүсэлтэй иргэн Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд ЕШ өгч, болзол хангасан иргэний өргөдлийг тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.

“СЭРҮҮЛЭГ” ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
  1. Сэрүүлэг дээд сургуульд оюутан элсүүлэхэд Монгол улсын БСШУ-ны Сайдын 2005 оны 422, 2006 оны 483, 2008 оны 54 тоот  –р тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг боловсруулсан энэхүү журмыг баримтална .
  2. Энэхүү журмын зорилго нь Сэрүүлэг дээд сургуулийн (цаашид сургууль гэх) бакалаврын түвшний сургалтад оюутан элсүүлэх харилцааг зохицуулахад оршино.

 

КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

1.1. Д.Жигжидийн  нэрэмжит  Кино  Урлагийн  Дээд  Сургууль  нь  2012-2013  оны  хичээлийн жилд  БСШУ-ны сайдын  2005 оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, 2008 оны 54  тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг  үндэслэн  боловсруулсан  энэхүү журмыг баримтлан  оюутан  элсүүлэн  суралцуулах болно.

1.2. Элсэлтийн ажлыг  КУДС-ийн  Захирлын  тушаалаар  баталсан  элсэлтийн  комисс  удирдан  зохион  байгуулна.

1.3. КУДС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчийн мэдлэг, авъяас, чадварыг үнэн зөвөөр сонгон шалгаруулахад оршино.

Танд туслахад бэлэн байна

Даваа - Баасан
08:00-17:00

70119498
70119484
70118471
  ОНЛАЙН ТУСЛАХ  
Free counter and web stats