Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй
News Image

“Бүх нийтийн үнэлгээ” төслийн хоёр дахь сургалт болно

Боловсролын үнэлгээний төв нь Ази – Номхон далайн бүс нутгийн Боловсролын чанарын сүлжээ болон АНУ-ын Брукингсийн Институттэй хамтран хэрэгжүүлж буй ХХI зууны чадвар эзэмшүүлэх зорилготой “Бүх нийтийн үнэлгээ” олон улсын төслийн хоёр дахь удаагийн сургалт  2018 оны 10-р сарын 08-12-ны өдрүүдэд болно. Уг төслийн эхний сургалт 2018 оны 9-р сарын 05-06 –ны өдрүүдэд болж төсөлд сонгогдсон Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, Сүхбаатар дүүргийн “Шинэ үе” сургууль, Дундговь аймгийн “Эрдмийн далай” сургууль, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль зэрэг сургуулиудын багш нар хамрагдсан бол  хоёр дахь удаагийн сургалтад АНУ, Австрали, Камбож, Балба улсын төлөөллүүд оролцоно.

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.