Facebook Twitter Google+ LinkedIn

Мэргэшсэн шинжээч багш бэлтгэх сургалт

Мэргэшсэн шинжээч багш бэлтгэх сургалт

Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны сайдын 2003 оны 38 тоот тушаалын  4.4 тоот заалтын дагуу

 

ЕБС-ийн багш, арга зүйч нарын мэргэжил боловсролыг  дээшлүүлэх, мэргэшсэн шинжээч багш бэлтгэх зорилгоор “ЕБС-ийн сургалтанд үнэлгээний шинэ арга зүй, мэдээллийн технологийг ашиглах нь” сэдэвт модуль сургалтыг 4-н үе шаттайгаар зохион байгуулж байна. Тус сургалтад 4-н шат  дараалан амжилттай суралцсан багш нарт “Мэргэшсэн шинжээч багш” үнэмлэх олгоно.

 

 

 

2007-2008 оны хичээлийн жилд “ЕБС-ийн сургалтанд үнэлгээний шинэ арга зүй, мэдээллийн технологийг ашиглах нь”  анхан шатны  сургалтыг Улаанбаатар хотын багш нарт 1 удаа (15 багш), хөдөө, орон нутгийн багш нарт 3 удаа (124 багш), ахисан шатны сургалтыг 4 удаа зохион байгуулаад байна. Одоо хуваарийн дагуу дунд шат, шинжээч бэлтгэх шатны сургалтууд явагдана.

 

 

 

Тус модуль сургалтад  хамрагдсанаар боловсролын шинэчлэл, үнэлгээний шинэ арга зүй, олон улсын туршлага, төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл, даалгавар боловсруулах арга зүй, түүнд хэрэглэгдэх программ хангамжуудыг ашиглах дадлага ажлуудыг  эзэмшинэ.

ImageImageImageImageImageImageImage

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.