Facebook Twitter Google+ LinkedIn

Швед улсын элсэлтийн шалгалт

Швед улсын элсэлтийн шалгалт

Их, дээд сургуульд элсэх 2 гол үзүүлэлттэй. Нэг нь ахлах дунд боловсролын дундаж оноо буюу төгсөлтийн дүн / GPA/ Шведийн /SweSAT/ шалгалт 2 юм. SweSAT-ыг Боловсролын үнэлгээний газраас зохион байгуулдаг ба их, дээд боловсролын үндэсний агентлаг ивээн тэтгэдэг аж. 1970 оноос эхэлж авч эхэлсэн бөгөөд тэр үед 24-өөс дээш насныхан өгдөг байсан.

Харин хэдэн жилийн дараа нээлттэй шалгалт болсон байна. Жилд 2 удаа авдаг. Шалгуулагчид шалгалтын хураамж төлнө. Нэг хүн хэд хэдэн удаа уг шалгалтыг өгч болно. Өндөр онооны шалгалт биш. Шалгалтын өндөр оноог элсэлтийн сонгон шалгаруулалтанд харгалзан үздэг. Сүүлийн жилүүдэд суралцагчид ахлах дунд сургуулийн төгсөлтийн дүнгээ ашиглах юм уу өөр нэг хөндлөнгийн шалгалт өгч оноогоо ахиулах хандлагатай болж байна. Өнөөдөр их сургууль, факультет тэнхимүүдийг элсэлтийн шалгалттай байлгах, шалгалтаа өөрсдөө авах талаар өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа бөгөөд элсэлтийн асуудлыг нэгдсэн төвөөс шийдэж байна.

 
 

Дээд боловсролын сургуульд элсэх практикийг VALUTA / их дээд сургуулд элсэн орох тогтолцоог шинэчлэх/ төслийн хүрээнд нягтлан судалж байна. Энэ судалгааны хөтөлбөрийг Гутенберг, Умеа их сургуулийн судлаачид хамтран хэрэгжүүлж байна. Гол зорилго нь Шведийн их сургууьд элсэн орох тогтолцооны олон талыг судлан тодорхойлоход оршино. Дээд боловсрол хувь хүний хувьд төдийгүй нийгмийн асар их ач холбогдолтой юм.

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.