Facebook Twitter Google+ LinkedIn

Грузин улсын элсэлтийн шалгалт

Грузин улсын элсэлтийн шалгалт

 

Үндэсний Нэгдсэн Шалгалт гэж нэрийддэг. Шалгалтын болон үнэлгээний үндэсний төв шалгалтыг зохион байгуулдаг.
Үндэсний нэгдсэн шалгалтын зорилго:
Их дээд сургуульд хамгийн сайн элсэгчдийг сонгон шалгаруулж авах
Энэ зорилгод хүрэхийн тулд: Төгс төгөлдөржсөн аргаар элсэгчдийн мэдлэгийг шалгаж, дээд зэргийн бодит байдалд хүргэсэн элсэлтийн шалгалтын тогтолцоог бий болгох юм.
Бий болсон нь:

  • Захиргааны төвлөрсөн загвар
  • Шалгалтын тестийн шинэ формат

Захиргааны шинэ загвар нь:

  • Бүх элсэгчид ижил нөхцлөөр хангагдана
  • Үнэлгээний төгөлдөржсөн бодит арга
  • Бүртгэлийн болон үнэлгээний хялбаршуулсан, ойлгомжтой журам
  • Шалгалтын дүнг үнэлгээний нэгтгэсэн нэгэн хуваариар (шкала) байрлуулна
  • Хэд хэдэн мэргэжлээр нэгэн зэрэг шалгуулах боломжоор хангана.

Элсэлтийн шалгалтын шинэ загвар:                         
Мэдэгдэх үйл шинэлэг нь:

  • Шалгалтын тестийн бүрэн нууцлалт
  • Тестийн даалгаварын олон хувилбар
  • Эцсийн хувилбарыг компьютерийн тусгай программаар сонгож, хилийн чандад хэвлүүлнэ
  • Шалгалтын ажил нь элсэгчдийг уг сургуульдаа бүрэн ортол нь кодлосон хэвээр байна
  • Бүртгэлийн цэгүүд нь Гүржийн дүүрэг бүрт байна.


Бүртгэх үйл ажиллагаа
Элсэгч нь баримт бичгээ өгөөд, шалгалтын танилцах хуудсаа авч, өргөдлөө бөглөж өгнө. Энэ жил 31171 элсэгч бүртгүүлсэн.

 

Шалгалтын хуудас:

  • Хичээлийн нэрс
  • Элсэгчийн сонгосон шалгалтын төв
  • Элсэгчийн талаар мэдээлэл
  • Шалгалт бүрийн огноо
  • Бүртгэл болон шалгалт эхлэх цаг
  • Сонгосон мэргэжлийн рейтингийн жагсаалт

Шалгалтын хичээлүүд:

  • Заавал авах хичээл (гүрж хэл, ерөнхий мэдлэг, гадаад хэл)
  • Сонгох хичээл (math)
  • Тухайн хичээлд хамрагдах мэргэжил бүр нь тухайн мэргэжил болон хичээлийг илэрхийлсэн коеффициенттэй байна.
  • 2006 онд сонгох хичээлд Гүржийн түүх, географ, байгалийн ухааны тестүүд нэмж орох болсон.

Шалгалтын явц

  • Бүртгэл. Тухайн секторт хаана суухыг заасан байна.
  • Сектор бүр 15 суудалтай, видеокамертай байна.
  • Сектор бүрт  2 хянагч байна.
  • Битүүмжилсэн тестийн дугтуйг элсэгчдийг байлцуулан лац, ломбыг нь задлана.

Тест авах

 

Шалгалтын дараа шалгалтын төвд шалгалтын даалгавар, бүдүүвч, үнэлгээг ил харуулсан шалгуурууд болон ажлын үнэлгээг олгон харуулна.
Шалгалтын ажлыг үнэлэх нь

  • Шалгалтын төв бүрээс ажлыг үндэсний төвд ирүүлж, төвлөрүүлэн үнэлнэ.
  • Ажил бүрийг хоёр удаа бие биенээсээ үл хамааран шалгана. Дүн өөр гарсан тохиолдолд группийн ахлагч гурав дахь удаа шалгана.
  • Шалгагч бүр шалгасан ажил дээрээ өөрийнхөө савхан кодыг наана.

Тестийн үр дүнг зарлах:

 

Элсэгчдийн авсан дүнг баллаар гаргаж орон нутгийн цэгүүдэд илгээх бөгөөд мэдээллийн хэрэгсэл, Web хуудсаар нийтэд зарлана.

 

Дахин хянуулах

 

Хэрэв элсэгчид шалгалтын үр дүн нь таалагдаагүй бол эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй:

  • үүний тулд элсэгч маргаан таслах комисст өргөдлөө гарган дахин хянуулна.
  • Уг комисст урьд нь үнэлгээний процест оролцоогүй, бие биенээсээ үл хамаарах шинжээчид орно.
  • Элсэгч нь дахин хянуулсан үр дүнгээ бичгийн хэлбэрээр биечлэн гардаж авна.

 Элсэгчдийн тоо

 

Улсын тэтгэлэгээр болон өөрсдийн санхүүжилтээр элсэгчид төлбөрөө зохицуулдаг.

 

Элсэн орох дүрэм:

 

 Факультетийн тодорхой зарласан коеффициент, авсан баллыг харгалзан элсүүлнэ.

 

Үндэсний нэгдсэн шалгалтын агуулга
Шалгалтын жагсаалт:

2005 онд:

  • Заавал байх 3: гүрж хэл, у.з., гадаад хэл, ерөнхий чадвар
  • Факультетийн сонголтоо: математик нэмж авсан

2006 онд:

  • Заавал байх 3
  • Факультетийн сонголтоор дараахи хичээлээс нэгийг сонгож өгнө. Математик, байгалийн ухаан, Гүржийн түүх, газар зүй

Тестийг хэрхэн хийх:

  • Тестийн даалгаврыг хийх
  • Даалгаврыг батлах
  • Тестийн даалгаврыг статистик үзүүлэлтээр нь ангилах
  • Бүтэн форматаар туршилт хийх
  • Тестийн даалгаврын банк үүсгэх.

Тестийн ерөнхий шинжүүд:

  • Тест бүрт баллын дээд хэмжээг 100 -аар тогтоох
  • Олон сонголттой, эсвэл задгай маягийн (ерөнхий чадварын тестэд хэрэгтэй) даалгаврыг тестэд оруулж өгөх
  • Нэгэн утгаар тайлж болох үнэлгээний бүдүүвчийг бэлтгэх

Шалгалтын хичээл тус бүрт байх зүйл:

  • Шалгалтын хөтөлбөр
  • Даалгаврын загвар
  • Холбогдох зааварчлага бүхий үнэлгээний бүдүүвч
  • Элсэгчдэд зориулсан мэдээллийн товхимолууд

үндэсний нэгдсэн шалгалтын материалыг 10 дугаар сард хэвлүүлж, тараасан.

 

Тестийн даалгаврын бодлогын хураамж


Ерөнхий чадварын тест


Зорилго:

 

 Ирээдүйн оюутны сурлагын амжилтын боломжийг урьдчилан дүгнэх.  

 

Дараахи чадваруудыг үнэлнэ:
·        Адекват мэдрэмж, мэдээллийг утгажуулах чадвар
·        Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, баяжуулах, хийсвэрлэн сэтгэх чадвар
·        Ярианы болон тоон ойлголтуудаар үйлдэл хийх чадвар
         Даалгавар янз бүр байж болох бөгөөд бодит мэдлэг шаардахгүй байж болно.
 

 

Бүтэц нь:

·        Ярианы хэсэг: (50 даалгавар)
·        Математик хэсэг (50 даалгавар)
Даалгавар тус бүр 1 балл.
Тестийн үр дүнг цахим програмаар тооцоолон гаргана.

 

Ярианы хэсэг:

Тестийн ярианы хэсгээр дамжуулан цаашдын сургалтын  явцад шаардагдах мэдлэгийг хүлээн авахад хангалттай, хүрэлцэхүйц хэлний мэдлэг, дадлага, туршлага байгаа эсэхийг шалгана. Тухайлбал: шинжлэх ухааны текстийг ухаж, ойлгож, шинжлэн бодох, логик дараалалтай сэтгэх чадвар.
Энэ хэсэгт дараахи маягийн даалгавар орно:
·        Аналоги (16)
·        Логик (9)
·        өгүүлбэр гүйцээх (9)
·        уншсанаа ойлгосон эсэх (16) гэх мэтчилэн.

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.