Facebook Twitter Google+ LinkedIn

Казкастан улсын элсэлтийн шалгалт

Казкастан улсын элсэлтийн шалгалт

Боловсролын чанар үнэлгээний  үндэсний төвөөс зохион байгуулдаг.
Боловсролын чанар үнэлгээний  үндэсний тогтолцоо

Зорилго нь: бүх шатны хувь хүн, нийгэм, төрийн өсөн нэмэгдэж буй сонирхол, 
                     шаардлагыг  өндөр чанараар  хангах.

Урьдчилсан нөхцөлүүд нь:
•    Олон улсын боловсролын эгнээнд хүрэх, боловсролын хөгжлийн үндэсний үзүүлэлт ба шалгуурыг олон улсынхтай харьцуулахуйц болгох.
•    Боловсролын чанарыг  үнэлэх ба боловсролын мониторинг явуулах төрийн болон олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг  зохицуулах шаардлага
•    Боловсролын хөгжлийг мэдээллээр хангах үр ашигтай тогтолцоо бий болгох.
Казакстаны  боловсрол хөгжүүлэх 2005-2010 оны  улсын  төлөвлөгөөг хэрэгжүүлэх. Боловсролын чанар үнэлгээний  үндэсний тогтолцооны эрх бүхий  байгууллагын бүтэц
•        Боловсролын чанар үнэлгээний үндэсний төв

•        Боловсрол ба тестчилэлийн улсын стандартын үндэсний төв

•        Улсын баталгаажуулалт ба  мэргэжил олгох төв

•        Казахын боловсролын академи

•        Улсын сурах бичиг төв

•        Улсын сургуулийн өмнөх  насны хүүхэд төв

•        Боловсролын тогтолцооны удирдах ба эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх улсын институт

•        Боловсрол мэдээлэлжүүлэлтийн эрдэм шинжилгээ арга  зүйн төв

Боловсролын чанар үнэлгээний  тогтолцооны үндсэн дутагдал

1.          Боловсролын чанар  үнэлгээний тогтолцоо буй болгож үр дүнтэй ажиллууллах үзэл  баримтлал байхгүй.

2.          Боловсролын чанарт тавих шинжлэх ухаан  арга зүйн  хандлага, технологи ба түүнийг үнэлэх арга  хэрэгсэл боловсруулагдаагүй.

3.          Боловсролын чанар үнэлгээ загвар нь үндсэндээ боловсролын байгууллагын сүлжээний хөгжил тэдгээрийн  материал техникийн  бааз, боловсон  хүчний бүрэлдэхүүнийг  үнэлэхэд  чиглэсэн учир боловсролын  тогтолцооны бүхий л  үйл ажиллагааны эцсийн үр дүн болох   суралцагчдын боловсролын ахиц  амжилтанд хохирол учруулж байна.

4.          Статистикийн баримт, мэдээллийн материал, үлэмж цугларсан  боловч  тэдгээр нь боловсролын байдал, хөгжлийн хандлагад гүнзгий задлан шинжилгээ хийж, удирдлагын шийдвэр гаргах, зөвлөмж боловсруулах боломжгүй байна.

5.          Эх орны боловсролын хөгжилд үзүүлэлт ба шалгуур нь олон улсынхтай дүйцдэггүй  учир харьцуулсан задлан шинжилгээ хийх боломж байдаггүй.

6.          Суралцагчдын сурлагын  амжилтыг  үнэлэх  үндсэн ажиллагаа нь арга зүй, технологийн хувьд  ихээхэн  боловсронгуй болохыг  шаардаж байна.

Боловсролын чанар үнэлгээний  үндэсний  төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

1.       Чанар үнэлгээнд зориулж олон улсынхтай ижил үзүүлэлт ба шалгуурыг боловсруулж нэвтрүүлэх.

•        Суралцагчдын боловсролын ахиц амжилтын

•        Сургалт хүмүүжлийг зохион байгуулах ажлын

•        Боловсролын нөөц хангалтын

•        Боловсролын хүрээний  нийгэм эдийн засгийн суурь дэвсгэрийн

2.       Боловсролын мониторингийн  баримт,  мэдээллийн нэгдсэн бааз  байгуулах

•        Статистик мэдээний  үзүүлэлт болон боловсролын хөгжлийн шалгуурт анализ хийж, яам, агентлагт зориулсан шинэ  жагсаалт боловсруулах.

•        Янз бүрийн хэрэглэгчдэд зориулж улсын хэмжээний  боловсролын тогтолцооны  байдлын талаар мэдээлэл  цуглуулах, боловсруулах, анализ хийх, түгээх.

3.       Боловсролын чанарын түүвэр мониторингийг шинэ шалгуур ба  үзүүлэлтийн дагуу хийх.

•        Эрэлт хэрэгцээ судлах, тохирсон тест бэлтгэх.

•        Сонголт тодорхойлох /боловсролын түвшин, суралцах сургууль, анги бүлэг гэх мэтээр/

•        Түүвэр мониторингийг зохион байгуулж явуулах

•        Суралцагчдын болон тэдний эцэг эх,  олон нийт, ажил олгогчдын дунд социологийн  судалгаа явуулах

4.       Боловсролын чанарын үнэлгээ болон мониторингийн  асуудлаар  олон улсын ба олон нийтийн байгууллагатай  хамтран ажиллах

5.       Боловсролын хүрээний цаашдын хөгжлийн  стратегийг  боловсруулахад  оролцож  анализ хийх.

•        Улсын хэмжээний боловсролын чанар, байдалд олон улсын  үзүүлэлтийн  дагуу анализ хийх

•        Улсын хэмжээний  үйлчлэх боловсролын  шинэ хуулийн  төсөлд боловсролын чанар үнэлгээ болон  мониторингийн талаар  тусгах санал боловсруулах

•        Боловсролын шинжлэх ухааны яамны удирдлагад боловсролын тогтолцоог  цаашид өөрчлөн байгуулах шийдвэр гаргах, санал зөвлөмж боловсруулж өргөн барих

•        Тус орны боловсролын байдлын тухай үндэсний хэмжээний итгэлийн төслийг жил тутам бэлтгэх эдгээр болно.


§         Шалгалтийн стандартыг хэрхэн нэвтрүүлэв?

1.      Шалгалтийн стандарт боловсруулах бүлэг байгуулсан. /энэ бүлэгт үндсэндээ туршлагатай багш нар, голдуу арга зүйн зөвлөхүүд, академуудын холбооны төлөөлөгч, тестийн материал зохиогчид, их сургуулийн багш нарын оролцуулсан./
2.      Бэтгэсэн төсөл ба шалгалтанд тавих стандартын шаардлага болон үзүүлэх даалгавар нь анализ хийх, хэлэлцэх байнгын сэдэв болсон.
3.      Ажиллах материалуудын анхны нэгэн хувилбарыг багш нарт тарааж, энэ салбарын мэргэжилтнүүдэд хянуулхаар түгээсэн.
4.      Өөрчилж, гүйцээсэн эцсийн хувилбарыг санал дүгнэлт авах анкетуудын хамт бусад төвд хянуулхаар илгээсэн.
5.      Стандартын талаар цуглуулсан тайлбар, саналд анализ хийсний үр дүнд олон тооны засвар, өөрчлөлт оруулсан.

§         Хөндлөнгийн шалгалтын тойм

Хөндлөнгийн шалгалт нэгэн зэрэг явагдаж, улсын хэмжээний бүх сурагчдад зориулсан шалгалтын ижил асуултыг хэрэглэдэг. Суралцагчдын гүйцэтгэсэн ажлыг код дугаартай болгож, гадны шалгагч нараар шалгуулж, үнэлгээний схемийн дагуу дүгнүүлдэг. Уг схем улс даяар нэгдсэн нэгдмэл байгаа учир үнэлгээг шаталсан маягаар ижилхэн хийх боломжтой байдаг. Шалгалтийн ил тод байдал болон нууцлалыг өндөр хэмжээнд хангадаг.
Эх хэл болон гадаад хэлний шалгалтийг бичиг болон амаар авдаг. Бусад хичээлийг бичгээр авна. Даалгаварын хэлбэр нь холимог. /тест болон ажиллах даалгавар/

2005 оны хаврын шалгалт

Ахлах дунд сургуулийн төгсөлтийн шалгалтыг /шинэ Матура/ элсэлтийн шалгалтын чанартайгаар авсан.
Үндэсний шалгалтын зөвлөл ба бүсийн шалгалтын 8 зөвлөл. Шалгалтын өдөр шалгалтын бүх зөвлөлийн ерөнхий шалгагчдын зөвлөгөөн шалгалтын төв зөвлөл дээр хийгдсэн.
§         Зөвлөлийн оролцогчид шалгалтын үед суралцагчдын гүйцэтгэсэн ажлыг авчирсан байсан.
§         Үнэлгээний батлагдсан схемийг ашиглаж олон тооны ажилд өгсөн дүн нь шалгалтын ажиллагаанд дүгнэлт гаргах, үнэлгээний схемийн талаар санал боловсруулах нааштай суурь дэвсгэр болж өгсөн.
Тус зөвлөлгөөний явцад үнэлгээний зарчим ба шалгуурын чанар байдлыг хэлэлцэх өргөн боломж нээгддэг байсан. Энэ бүлгийн гаргасан шийдвэр тухайн шалгалтын материалыг хянасан нийт шалгагчдад шууд хамааралтай болдог.
Шалгагч бүрийн адилхан чөлөөтэй сонгосон хяналтын ажил, суралцагчдын гүйцэтгэсэн ажил тус тус давхар хяналтанд орсноор суралцагчдын гүйцэтгэсэн ажилд баталгаажилт хийдэг. Шалгалтын төв зөвлөлийн тавьсан шаардлагын дагуу суралцагчдын гүйцэтгэсэн нийт ажлын 10% нь заавал хоёр шалгагчийн чөлөөтэй сонголтоор хянагдсан байдаг.  Хараат бус шалгагчдын шийдвэр болон шалгалтын бүлгийн даргын баталсан эцсийн үнэлэлтийн хоорондох хамаарлын загвар:

1-р шалгагчийн үнэлгээ                    
                             
суралцагчийн сурлагын дүн шалгалтын бүлгийн шийдвэр
бүсийн шалгалтын зөвлөл дээр суралцагчдын гүйцэтгэсэн
ажлыг шалгах хяналтын зохицуулалт

2-р шалгагчийн үнэлгээ

бүсийн шалгалтын зөвлөлийн ерөнхий шалгагч
үнэлгээний төвийн                      үнэлгээний төвийн                үнэлгээний төвийн
 зохицуулагч                                  зохицуулагч                           зохицуулагч

шалгалтын бүлгийн                 шалгалтын бүлгийн                  шалгалтын бүлгийн
дарга нар                                    дарга нар                                    дарга нар

шалгагч нар                                     шалгагч нар                               шалгагч нар

дүнгийн сонсгол /мэдээ/
өнөө үед сурагчдын онооны тоо буюу авбал зохих онооны хэдэн хувь байгааг жагсаалтаар сонсгож байна. өөрөөр хэлбэл үр дүнгийн гүйцэд бус анхны сонсгол учир дахин хяналтын боловсруулалтанд оруулах сурагчид тэрчлэн бага сургууль, доод шатны дунд сургуулийн шалгалтын дүнгийн гүйцэд бус үзүүлэлт болох онооны тоо буюу хувийг сонсож байна.

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.