Facebook Twitter Google+ LinkedIn

Япон улсын элсэлтийн шалгалт

Япон улсын элсэлтийн шалгалт

Төв шалгалт нь бүх хичээлээр шалгалт өгнө. Дараа нь сургуулиуд өөрийн тогтоосон босго оноог үндэслэн өөрийн сургуульд авдаг.  Сургуулиудийн босго оноо янз янз байх ба зарим сургуулиуд дахин шалгалт авч болодог.

1.      эх хэл /200 оноо, 80 минут/
2.      газар зүй /100 оноо, 60 минут/
3.      нийгэм /100 оноо, 60 минут/
4.      тоо /100 оноо, 60 минут/
5.      гадаад хэл /200 оноо, 80 минут/
6.      байгалийн ухаан /100 оноо, 60 минут/
гэсэн 6 шалгалтыг авдаг. Уг шалгалтын хүлээн зөвшөөрдөг их дээд сургуулиудын жагсаалтыг гаргадаг. Мөн шалгалтуудаа груп болгон авдаг. Хүүхдүүд чиглэл чиглэлээрээ шалгалтуудаа сонгон өгдөг байна.

Байгалийн ухааны шалгалтын грүп:
1 грүп: физик,  газар зүй
2 грүп: Ерөнхий байгалийн ухаан, хими
3 грүп: Ерөнхий байгалийн ухаан, биологи
4 грүп: Ерөнхий байгалийн ухаан, физик

Газар зүйн шалгалтын грүп:
1 грүп: Ерөнхий газар зүй
2 грүп: Ерөнхий газар зүй, эдийн засгийн газар зүй

Нийгмийн шалгалтын грүп:
1 грүп: Газар зүй, түүх /дэлхийн түүх, японы түүх/
2 грүп: Нийгэм /орчин цагийн нийгэм, логик, улс төр, эдийн засаг/

Математикийн шалгалтын грүп
1 грүп: Математик
2 грүп: үйлдвэрлэлийн тооны үндэс, бүртгэл нябо
3 грүп: Математик, мэдээлэл зүй

Гадаад хэлний шалгалтын грүп
1 грүп: Англи
2 грүп: Герман
3 грүп: Солонгос
4 грүп: Хятад
Зөвхөн англи хэлийг бичгийн болон сонсох хэлбэрээр авдаг.
      Бичгийн шалгалт нь 200 оноо 80 минут, сонсох шалгалт нь 50 оноо 30 минут.
Эх хэлний шалгалт зэргийг авдаг.

Шалгалтыг сургуулийн байран дээр нь авдаг учир сургуулиуд бэлтгэл ажлаа хариуцна. Шалгалтыг зохион байгуулан авч байгаа байгууллага нь нууцлалыг хариуцна. Шалгалтыг хянах зорилгоор эцэг эхчүүдийн төлөөлөл, шалгалтыг зохион байгуулан авч байгаа байгууллагын хянагч болон их дээд сургуулиудаас ч хүмүүс байж болдог байна.
Хүлээн зөвшөөрөгддөг магадлан итгэмжлэгдсэн сургуулиудийн хаяг:

http://www.dnc.ac.jp/center_exam/18exam/riyou.html

Шалгалтыг зохион байгуулдаг байгууллага нь ахлах сургуулиудаас байнга шалгалт судалгаа авч түвшинг тогтоон даалгавруудаа туршин сайжруулдаг. Шалгалт авах дүрэм нь маш хатуу тогтсон байдаг. үүнийг эхнээсээ эцэг эх болон сурагчиддай урдчилан тохирно.
2003, 2004 оны шалгалт авсан материалыг доорх хаягнаас харж болно.

 http://www.dnc.ac.jp/center_exam/16exam/16hon_mondai.html

Шалгалт авсан материалаа хурааж авч засаад нийтэд зарладаг.
Шалгалт хураамж:
2-оос доош шалгалт өгвөл 12000 еэнь
3-оос дээш шалгалт өгвөл 18000 еэнь
Шалгалтын дүнгээ харахад 800 еэнь

Японы боловсролын яамны хаяг. http://www.mext.go.jp/english/index.htm
Англи хэлний мэргэшсэн шалгалт өгөхөд сонсох шалгалтыг авна.
1978 оноос эхлэн элсэлтийн шалгалтыг авсан.
Сургууль болгон өөрийн байрандаа авдаг. Хяналт бэлтгэлийг сургууль хариуцна. Шалгалтыг нэгэн зэрэг авна. Улсын 82, хотын 72 их дээд сургуультай. Судалгааны төв нь ахлах сургуульд бэлтгэл болох зорилгоор авна. Материалыг  шалгалтын  төв засан сургууль болон эцэг эхэд тайлагнана.
Машинаар засдаг. Шалгалтанд их, дээд сургуулийн иргэдийн төлөөлөл оролцоно. Их дээд сургуулиуд төвийн зохиосон тестээс сонголт хийх эрхтэй байдаг. Сургуулиуд босго оноог тогтоодог. Шалгалтын төвөөс сургууль босгыг тогтоож өгдөг.

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.