Facebook Twitter Google+ LinkedIn

АНУ-ын элсэлтийн шалгалт

АНУ-ын элсэлтийн шалгалт

Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт байхгүй ч олон сурагчид Боловсролын тестийн байгууллага, мөн Америкийн коллежийн тестийн хөтөлбөр /ACTs/ зэрэг байгууллагаас авдаг Эрдмийн амжилтын тест /Scholastic achievement test/ / SATs/ болон ACTs-ыг өгдөг.

Энэ шалгалт голчлон учир шалтгааныг үгээр аман хэлбэрээр тайлбарлах, матемтикийн учир шалтгааныг олох чадварыг шалгадаг бөгөөд тус бүрийн дээд оноо нь 800 юм. Коллежийн тестийн хөтөлбөр нь 4 салбарын /Англи хэл, математик, уншлага, байгаль шинжлэл/ чадварыг шалгадаг. Дөрвөн чадвар тус бүрээр оноо өгөх бөгөөд нийлбэр оноог бас гаргана. АНУ-ын ихэнх их сургуулиуд энэ 2 тестийн оноог шаарддаг. Өөр нэг чухал баримт бол дээр өгүүлсэн сурагчдын дундаж оноо, бөгөөд уг сурагч ахлах сургуульд үндсэн хичээлээс гадна өөр ямар нэмэлт курс хичээл үзэж байсныг илтгэн харуулах дипломын хавсралт их, дээд сургуульд элсэх бас нэг шалгуур үзүүлэлт болдог. Анги дэвших шалгалт нь дараагийн ангид элсэх бололцоог хангадаг. Дээрх 2  тест албан ёсны биш сургуулиас зохион байгуулдаггүй учир суралцагч өөрөө шалгалтын хураамжаа төлөөд оноогоо өөрсдөө тестийн байгууллага авдаг. SATs ACTs-ын оноо бага эсвэл өгөөгүй сурагчын хувьд олон их, дээд сургуульд элсэх нь нээлттэй бөгөөд өдрийн оройн ангид сурч кредит цуглуулан зэрэг авдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Кентакийн ахлах сургууль төгсөгчдийн 54.3 %  нь коллежид үргэлжлүүлэн сурч, техникийн болон мэргэжлийн сургуульд 5.1% нь элссэн байна

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.