Facebook Twitter Google+ LinkedIn

Шалгалтын систем

ЭЕШ-ын шалгалтын систем

 

БСШУ-ны сайдын 2005 оны 12 сарын 23-ны өдрийн 422 дугаар тушаалаар элсэлтийн ерөнхий шалгалтын жураìд зарим нэмэлт өөр÷лөлтүүд орсон билээ. Энэхүү өөрчлөлтөд үндэслэн их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар 5 дахь жилдээ БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв зохион байгуулах гэж байгаа бөгөөд ялангуяа 2010 оны ЭЕШ–ыг урьд жилүүдээс улам боловсронгуй болгох, арга технологи, бүтээгдэхүүний чанарт илүү анхаарч, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг стратеги хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлд туссан бодлогодоо тохируулан явуулж байна.

 

 

БҮТ нь Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулахдаа шударга, нээлтэй, ил тод байлгахыг эрхэмд үзэхээс гадна алдаа, эрсдэл гаргахгүй байх, өртөг зардлыг аль болох багасгах, мэдээллийн технологийн шийдлийг зөв ашиглахыг зорьж байна.

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын системийн ерөнхий бүтцийг дараах байдлаар томъёолж байна.

 

ЭЕШ-ийн бүтэц

 

 

ЭЕШ-ЫН Системийн дараалал (тойм)

Элсэлтийн ерөнхий шалгалтыг дараах дарааллын дагуу зохион байгуулна.

1.    Ñуртал÷илгаа, ìэдээлэл

2.    ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хангах

3.    Бүртгэх үйл ажиллагаа

4.    Бүртгэлийн баазаас шалгуулагчдын заалны хуваарь гаргах, суудлын хуваарь хэвлэх, тараах

5.    Баганан код хэвлэх, уутлах, битүүмжлэх

6.    Гэрээний хуудас хэвлэх, уутлах

7.    Хариултын хуудасны загвар гаргах, хянах, хэвлэх

8.    Сургалт үе шаттай зохион байгуулах

9.    Шалгалтын сэдэв зохиох, багш нарыг сонгох

10.  Шалгалтыг зохион байгуулах

11.  Шалгалтын ìатериал төвлөрүүлэх

12.  Шалгалтын ìатериалыг засах, үр дүнг ìэдээлэх

13.  Шалгуулагчдийн өргөдөл, гомдол хүлээн авах, хариу өгөх

14.  ЭЕШ-ын дүн мэдээг боловсруулах, тайлан бичих

15.  Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах

16.  Тайланг хүлээлгэн өгөх

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.