Facebook Twitter Google+ LinkedIn

Хэлтсүүдийн чиг үүрэг

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

Бүтэц, хэлтэс төлөөлөл

Гүйцэтгэх чиг үүргүүд

1

Боловсролын үнэлгээний төвийн захирал

Боловсролын үнэлгээний төвийн дотоод, гадаад үйл ажиллагааг төлөөлөх;

Төрийн захигааны төв байгууллагын удирдлагатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах;

Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарт хяналт үнэлгээ шинжилгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах;

ЕБС-ийн их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол олгох сургуульд элсэх элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, удирдлагаар хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх

2

Удирдлага төлөвлөлтийн хэлтэс

Боловсролын үнэлгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулсан удирдлагын болон хүний нөөцийн санхүү, захиргааны бүхий л үйл ажиллагааг нэгтгэн зангидаж ажиллахаас гадна байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны тайлан мэдээг нэгтгэх, оролцогч талуудад хүргүүлэх, гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, иргэд, байгууллагаас ирүүлэх санал, гомдлын дагуу ажиллаж хариу өгөх;

Байгууллагын зүгээс улсын хэмжээнд чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх бүхий л захиргааны болон удирдлагын зохицуулалтыг хийж гүйцэтгэнэ.

3

Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалт судалгааны хэлтэс

Бүх шатны боловсролын чанарт үнэлгээ, хяналт шинжилгээ, судалгаа хийх;

Бүх шатны боловсролын байгууллагуудын чанарт олон шатлалт болон давтамжит хугацаанд тулгуурласан магадлах шалгалтыг зохион байгуулах, энэ чиглэлээр улсын хэмжээнд хийх ажлын сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах;

Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлогын загвар гаргах болон хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөмжүүд боловсруулан гаргаж оролцогч талуудад хүргүүлэх;

ЕБС, Боловсролын газар, боловсролын хэлтэсийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, үнэлгээний арга зүйн, болон материал боловсруулах, судалгааны арга зүйн дэмжлэг үзүүлэх

Бодлогын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх, чанарын баталгааг хангахад чиглэгдэнэ.

Энэ чиглэлийн үйл ажиллагааны шинэ стандартыг хөгжүүлэх, сайжруулахад зориулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

4

Элсэлтийн болон улсын  шалгалтын асуудал хариуцсан

хэлтэс

 

Элсэлтийн болон улсын  шалгалтын асуудал хариуцсан хэлтэснь дараахи чигэлэлээр үйл ажиллагаа явуулна.

      Үүнд:

  • Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулна.
  • Улсын хэмжээний ЕБС-ийн стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох хөндлөнгийн болон явцийн шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулна
  • МСҮТ-д элсэн суралцагчдын элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.
  • Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэдэг лобартори сургуулиудын элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.
  • Элсэлтийн болон улсын шалгалтын агуулга, зорилгод нийцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, стандартын агуулгад нийцсэн хичээл бүрийн даалгаварыг боловсруулах, үндэсний хэмжээний  даалгаврын санг  бий болгох, ашиглалтад оруулах.
  • МСҮТ-ийн сургалтын чиглэл, агуулга, онцлогт нь тохируулсан онолын болон ур чадварын даалгавар боловсруулах, сан бүрдүүлэх
  • Их, дээд сургуульд элсэн суралцаж буй 1-р дамжааны оюутнуудаас батлах шалгалтыг шатлалтайгаар авч үр дүнг ерөнхий шалгалттай холбож шинжилгээ хийх
  • Элсэлтийн болон улсын шалгалтын даалгавруудад шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах
  • Олон улсын болон дотоодын сурлагын амжилтыг үнэлэх судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

5

Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтэс

Улсын хэмжээнд Боловсролын Үнэлгээний Төвийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулахад зориулсан мэдээллийн сангийн програм хангамжийн програмчлал, мэдээллийн сангийн бүтэц зохион байгуулалт, техник технологийн асуудлыг хариуцах, хөгжүүлэх, удирдлагын багийн мэдээллийн санд тулгуурласан удирдлагын тогтолцоог хангахад чиглэсэн технологийн болон холбогдох зохицуулалтыг хийж гүйцэтгэх, түүнчлэн энэ чиглэлээр тоног төхөөрөмжийн болон мэдээллийн сангийн удирдлага зохион байгуулалтыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх 

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГА,

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  1. БҮТ-ийн үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж манлайлан удирдах, хэлтэсүүдийн ажлын  уялдаа холбоо өдөр тутмын захиргааны бүхий л үйл ажиллагааг нэгтгэн зангидаж  сайжруулах,
  2. Салбарын бодлогын холбогдолтой төсөл боловсруулах ажилд хэлтэсүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх.
  3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын боловсролын  хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэл тус төвийн үйл ажиллагааны хүрээнд хамрах арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг гаргуулан БҮТ-ийн удирдлагад танилцуулан холбогдох арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх.
  4. Эрхлэх асуудлын хүрээнд салбарын түвшинд хууль, эрх зүйн бүх асуудлыг нэгтгэн зохицуулан зохион байгуулах, хууль эрх зүйн зөвлөлгөө өгөх, хяналт тавих.Мөн БҮТ-ийн зүгээс улсын хэмжээнд чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх бүхий л захиргааны болон удирдлагын зохицуулалтыг хийж гүйцэтгэнэ.
  5. Төвийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах.
  6. Удирдах дээд байгууллагын тогтоол, тушаал, шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, гүйцэтгэлийг гаргуулан нэгтгэж удирдлагад болон холбогдох байгууллагад тайлагнах.
  7. БҮТ-ийн дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийг боловсруулж, батлуулан биелэлтэд хяналт тавих, байгууллагын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах. БҮТ-ийн захирлын гаргах шийдвэрийн төсөлд эрх зүйн зөвлөгөө өгөх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах.
  8. Хүний нөөцийн удирдлагаар хангах, ажилтнуудыг сургах, давтан сургах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.
  9. Хөдөлмөрийн сахилга, байгууллагын дотоод дэг журмыг хангуулах, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах.
  10. Хэлтэс, албадын болон мэргэжилтнүүдийн ажлын үр дүнг үнэлж дүгнэх, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах механизмыг боловсронгуй болгох./Улиралаар/
  11. БҮТ-ийн бичиг хэрэг, архивыг эрхлэн хөтлөх,боловсронгуй болгох, хадгалах .
  12. БҮТ-ийн   аж   ахуй,   санхүүг   эрхлэн   хөтөлж,   эд   хөрөнгийн   ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хангах, санхүүгийн тайлан баланс гаргах, тушаах.
  13. Байгууллагын тээвэр, холбоо, техник хэрэгслийн ажиллагаа зэрэг дотоод үйлчилгээг хариуцан гүйцэтгэх.
  14. Иргэд, байгууллагаас ирүүлэх санал, гомдлыг хүлээн авах, харьяалах хэлтэс, алба, мэргэжилтэнд хүргүүлж шийдвэрлүүлэн, хариу өгөх
  15. БҮТ-ийн хэмжээнд дотоод хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, үр нөлөөтэй хэрэгжүүлэх.
  16. Удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх.

 

МЭДЭЭЛЛИЙН САН, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН

ХЭЛТЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

          Хэлтэс нь байгууллагын дүрэм, стратеги зорилтуудын хүрээнд бүх шатны боловсролын үнэлгээ хийх,  шалгалт судалгаа зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд техник, програм хангамж, веб, сервер, мэдээллийн технологийн чиглэлийн чиг үүргийг гүйцэтгэнэ.

  1. Боловсролын үнэлгээний төвийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулахад зориулсан мэдээллийн сангийн програм хангамж, мэдээллийн сангийн бүтэц зохион байгуулалт,түүний  програмчлалыг хариуцах, хөгжүүлэх
  2. Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад зохицсон тоног төхөөрөмж,түүний бүрэн ажиллагааг хангах
  3. Үйл ажиллагааны талаарх мэдээллийн сан,архивлалт, цахим хуудасны хөгжүүлэлт
  4. Байгууллагын мэдээллийн дотоод болон гадаад аюулгүй байдлыг хангах
  5. Удирдлагын багийн мэдээллийн санд тулгуурласан удирдлагын тогтолцоог хангахад чиглэсэн технологийн болон холбогдох зохицуулалтыг хийж гүйцэтгэх
  6. Дээр дурдсан үйл ажиллагаануудын тоног төхөөрөмжийн болон мэдээллийн сангийн удирдлага зохион байгуулалтыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
  7. Үнэлгээ хийх чиглэл бүрээр стандартчилагдсан даалгаврын сан бий болгож, зохион байгуулах
  8. Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нууцлал, дүн мэдээ боловсруулах техник, програм хангамжийг сайжруулах
  9. Бүх шатны боловсролын сургалтын стандартын хэрэгжилтийг үнэлэх, баталгаажуулах, үр дүнг олон нийтэд мэдээллэхэд зориулсан програм хангамжийн хөгжүүлэлт

 

ЧАНАРЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, СУРГАЛТ

СУДАЛГААНЫ  ХЭЛТЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  1. Олон улсад хэрэглэгдэж буй үнэлгээний арга зүйг судлах, харьцуулах
  2. Бүх шатны боловсролын байгууллагуудтай холбоотой хууль, дүрэм, журмыг судлах,
  3. Бүх шатны боловсролын байгууллагууд - /ЕБС, их, дээд сургууль, коллеж/-ийн

мэдээллийн сан бүрдүүлэх,

  1. Шаардлагатай статистик мэдээлэл боловсруулах /ЭЕШ болон төгсөх, захиалгат, хөндлөнгийн, батлах шалгалт гэх мэт/, дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган зөвлөмж гарын авлага боловсруулах
  2. Бүх шатны боловсролын байгууллагуудын захиалгат үндэслэн шалгалтын үр дүнд судалгаа шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах
  3. Бүх шатны боловсролын чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг уламжлалт арга зүйг судлах, харьцуулах, үнэлэлт дүгнэлт өгөх,
  4. Сурагч /оюутан/, багш, сургуулийн үнэлгээний арга зүй, аргачлалыг боловсруулж турших, сайжруулах,
  5. Бүх шатны боловсролын үйлчилгээний чанарт олон шатлалт болон давтамжит хугацаанд тулгуурласан батлах шалгалтыг зохион байгуулах, үр дүнд шинжилгээ хийж дүгнэлт гаргах
  6. Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлогын загвар гаргах болон хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөмжүүд боловсруулан гаргаж оролцогч талуудад хүргүүлэх;
  7. ЕБС, Боловсролын газар, боловсролын хэлтэсийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, үнэлгээний арга зүйн, болон материал боловсруулах, судалгааны арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хуваарьт болон захиалгат сургалтуудыг зохион байгуулах
  8. Боловсролын бодлогын хэрэгжилтэнд  дүн шинжилгээ хийх, чанарын баталгааг хангах,
  9. Энэ чиглэлийн үйл ажиллагааны шинэ стандартыг хөгжүүлэх, сайжруулахад зориулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  10. Үйлчилгээний үндсэн хэрэглэгч болох Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, БҮТ-ийн удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд, Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, ЕБС, их, дээд сургуулийн багш, эцэг эх, оюутнууд / сурагч / -ыг статистик мэдээллээр хангах
  11. Их дээд сургууль, МСҮТ, коллежийн сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээний системийг судлах, харьцуулах, үнэлэлт өгөх
  12. Төслийн хөрөнгийн зарцуулалтанд шинжилгээ хийх
  13. Хэлтсийн үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээллэх

 

ЭЛСЭЛТИЙН БОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ

ХАРИУЦСАН ХЭЛТЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

Зорилго:Бүх шатны боловсролын сурлагын амжилт, сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ-судалгааг хийж боловсролын үнэлгээг бодитой тогтоож, сурлагын амжилтыг ахиулах аргазүй, аргачлалыг боловсруулж төрийн захиргааны төв байгууллагын эрхэм зорилт болох “ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Зорилт:

  • Бүх шатны боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг бодитой тогтоох, тайлан, дүгнэлтийг хүргэх
  • Стандартчилагдсан даалгаврын автоматжуулсан сантай болох
  • Олон улсын болон үндэсний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн үнэлгээний тогтолцоонд шинэчлэл хийх

Элсэлтийн болон улсын  шалгалтын асуудал хариуцсан хэлтэс нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

      Үүнд:

  • Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулна.
  • Улсын хэмжээний ЕБС-ийн стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох хөндлөнгийн болон явцын шалгалт, төгсөлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулна
  • МСҮТ-д элсэн суралцагчдын элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.
  • Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэдэг лобартори сургуулиудын элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.
  • Элсэлтийн болон улсын шалгалтын агуулга, зорилгод нийцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, стандартын агуулгад нийцсэн хичээл бүрийн даалгаварыг боловсруулах, үндэсний хэмжээний  даалгаврын санг  бий болгох, ашиглалтад оруулах.
  • МСҮТ-ийн сургалтын чиглэл, агуулга, онцлогт нь тохируулсан онолын болон ур чадварын даалгавар боловсруулах, сан бүрдүүлэх
  • Их, дээд сургуульд элсэн суралцаж буй 1-р дамжааны оюутнуудаас батлах шалгалтыг шатлалтайгаар авч үр дүнг ерөнхий шалгалттай холбож шинжилгээ хийх
  • Элсэлтийн болон улсын шалгалтын даалгавруудад шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах
  • Олон улсын болон дотоодын сурлагын амжилтыг үнэлэх судалгаа болон бусад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх/ТИМСС-2015/
  • Даалгавар боловсруулах аргачлал, аргазүй болон үнэлгээний програм хангамж /SPSS, Testan, ConQuest, IRT г.м/-уудыг ашиглан үр дүнг боловсруулахад хэлтэсийн мэргэжилтнүүдийг сургах
  • Боловсролын үнэлгээний мэргэшсэн эрдэмтэн-багш, судлаачид болон  гадаадын хамтын ажиллагаат байгууллагын дэмжлэг-оролцоотойгоор бий болгох үндэсний үнэлгээний шинэчилсэн аргазүй, аргачлалыг сургалт семинараар дамжуулан нийтийн хүртээл болгох

 

 

 

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.