Facebook Twitter Google+ LinkedIn

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Боловсролын үнэлгээний төв нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон БСШУС-ын яамнаас тавьсан зорилтыг нэр төртэй биелүүлж, дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролын тогтолцоог бий болгохын тулд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг бөгөөд энэ чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно.

Манай байгууллага олон улсад амжилттай хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон мэдээлэл технологийн хөгжлийг инноваци болгон үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг олон нийтэд түргэн шуурхай, нээлттэй, ил тод байх зарчимд тулгуурлан хүргэх болно.

Та бүхэн манай цахим хуудсаар зочилсноор монгол хэл бичгийн шалгалт болон их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт, ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалт, чанарын үнэлгээний судалгааны даалгаврын санг ашиглаж өөрийгөө сорих, сурлагын амжилтын чанараа хэмжих зорилгоор ашиглах, тэдгээр шалгалт, судалгаатай холбоотой төрөл бүрийн статистик мэдээ, тайлан,  элсэлтийн ерөнхий шалгалтын болон улсын шалгалтын журам, мэргэжил-хичээл сонголттой холбоотой  цаг үеийн мэдээлэл олж авах төдийгүй БҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ ирүүлэх боломжтой.

Дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролын төлөө саруул ухаан, сэдэл тэмүүллээр  хамтран ажилласан, туслан дэмжсэн хамт олон, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, судлаач шүүмжлэгч та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 Хүндэтгэсэн,

 

 БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ

ТӨВИЙН ЗАХИРАЛ

                         Ж.ГАН-ЭРДЭНЭ

 

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.